ЭДИЙН ЗАСАГ
Алт, мөнгө, төмрийн хүдрийн үнэ ӨСЖЭЭ

Алт, мөнгөний үнэ огцом өсжээ. Мөн төмрийн хүдрийн үнэ гурван оронтой тоогоор өссөн бол зэсийн үнэ сүүлийн хоёр жилийн дээд цэгт хүрсэн байна.
Гуравдугаар улиралд хамгийн өндөр үзүүлэлттэй ажилласан арван компанийн ес нь алт олборлогчид аж.
Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар цар тахлын уналтаас эргэн сэргэж, дөрөвдүгээр улирлыг харьцангуй сайн үзүүлэлттэй угтсан гэж шинжээчид үзэж байгаа ажээ.