Нийгмийн

“26 сургууль “Үдийн цай”-ндаа хөрсөн хоол өгч байсан

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт хийсэн шалгалтыг танилцуулж байна. НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Хонгор “Үдийн цайны хоол 65 градуст, шөлтэй хоол 75 градусын температурт хүргэгдэх ёстой байдаг.

Гэтэл 26 сургуулийн хоолны газар сурагчдад хөрсөн хоол өгч байсан. Тухайлбал,

  • Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй цогцолбор”, 84, 86,  83, 129, 107, 151-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн 37-р сургууль, 
  • Баянгол дүүргийн  "Жишиг эрдэм” сургууль,
  • Баянзүрх дүүргийн 79, 87-р сургууль, Гёте сургууль, 
  • Хануул дүүргийн 10, 15, 18, 26, 34, 41, 60, 115, 118-р сургууль , "Эрдмийн гүүр”, "Америк сургууль” зэрэг сургуулиудад зөрчил илэрсэн” гэв.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button