НИЙГЭМ

“Санхүү авна” гэсэн зарын дагуу дуудсан эмэгтэйдээ дээрэмдүүлжээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цаг 58 минутад иргэнээс “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Мэдээллийн дагуу шалгахад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух иргэн Ц-гийн гэрт үл таних залуус дайрч орон биед нь халдаж, эд зүйл, их хэмжээний биет мөнгийг дээрэмдэж хэргийн газраас зугтаасан байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд тус хэргийг “Х, М, Т, У, И, Т” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон, дайчлан баривчилжээ.

Хохирогч Ц нь “Санхүү авна” гэх зарын дагуу холбогдож улмаар 26 настай “Х” гэгч эмэгтэйд гэрийн хаягаа зааж орон, байрандаа нэвтрүүлсэн аж. Улмаар гаднаас хаалга тогшиж үл таних 2 эрэгтэй хохирогчийн биед халдан эд зүйлсийг нь дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хэргийн газраас алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, сэжигтэй этгээдүүдийг цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээдүүд болох 16-26 насны “Т, И, М, Х, У” нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг болох нь, сэжигтэй этгээд 22 настай М гэгч нь энэ оны тавдугаар сард Баянгол, наймдугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дох хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар тус тус яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа аж.

Мөн холбогдох шалгалтын явцад сэжигтэй этгээд 16 настай У гэгч нь цахим орчинд “Санхүү авна” гэсэн зараар дуудлагаар биеэ үнэлэх, хохирогч нарын мөнгийг нь авч зугтах зэрэг хэрэг, үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Иймд дээрх үйлдлийн аргаар гэмт хэргийн хохирогч болсон иргэд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандана уу. 

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-09 14:38

цаазлаад эхэлбэл дээр юм байна л даа. дахин дахин ш�##�гуулж олон хүнийг �##�уулах гэж байлгасаар байх уу?

Зочин
Зочин
2020-10-09 15:04

Haha mongold y...a. n. ..h...an. ni hurtel ajlaa shudarga hiidgui ene uls yaaj hogjino do

Back to top button