НИЙСЛЭЛ

Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг ӨНӨӨДӨР сүүлчийн замд нь үдлээ

Нэрт жүжигчин Ж.Сүххуягийг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр /2020.10.12/ хуучнаар Хүүхэд, залуучуудын театрт өглөөний 06.00-07.00 цагийн хооронд боллоо. Түүний ажиллаж, амьдарч байсан театрын бууринаас сүүлчийн замд нь үдсэн нь энэ. .

Ж.Сүххуяг нь 1959 оны наймдугаар сарын 24-ний өдөр мэндэлсэн байна. Тэрбээр 1982 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлага дор төгссөн байна. Кинонд тоглох гараагаа 1977 онд “Давааны цаана даваа” киноны Жаргалын дүрээр эхэлсэн байдаг. Үүнээс хойш нийтдээ 20 гаруй кинонд дүр бүтээсэн юм.

Тухайлбал, 1979 онд “Үүрийн цолмон” киноны Баяраа, 1981 онд “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” киноны Амараа, “Хатанбаатар” киноны Сундуйсүрэн, 1984 онд “Тань руу нүүж явна” киноны Очир, “Намрын халуун өдрүүд” киноны Нацагдорж, 1985 онд “Ацаг шүдний зөрөө” киноны Ананд-Очир, 1986 онд “Намар нахиалсан мод” киноны Самдан багш, 1988 онд “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх Даян хаан зэрэг олон кинонд гол болон туслах дүр бүтээжээ.

Монгол Улсын кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, 2009 онд түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Золбин ардчиллын гайгаар олон жил архи ууснаас болж энэ их авьяастан богино нас####аа даа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button