ДЭЛХИЙСПОРТ

Японы телевиз ОУХМ Б.Мөнхзаяагийн тухай баримтат кино хийжээ

Японы NHK world телевиз ОУХМ Б.Мөнхзаягийн тухай “Dreaming of a medal: Mongolia” нэртэй баримтат кино хийжээ.

ОУХМ Б.Мөнхзаяа нь 3, 5, 10, 21, 42 км гэсэн таван зайд Монгол Улсын рекорд амжилтыг эзэмшдэг. Тэрбээр 2017 онд Тайванийн “New taipei” олон улсын марафонд түрүүлж алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин. Марафон гүйлтээр олимпийн эрх авсан гүйгч бүсгүй билээ.

“Dreaming of a medal: Mongolia” нэртэй 28 минут үргэлжлэх энэ баримтат кино аравдугаар сарын 23-ныг дуустал “NHK World” сувгаар “Asia insight” цувралаар үзэгчдийн хүртээл болох ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button