СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

ТӨСӨВ 2021: “Их хуралдай” цогцолбор дахин 2.6 тэрбумыг төрөөс “зулгаана”

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагтаа хэд хэдэн аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг санаачилж, БОАЖЯ-аар дэмжүүлээд буй. Тэдний эхлэл болж “Андлалын өргөө”, “Их хуралдай” цогцолборууд баригдаж эхэлсэн. Гэвч иргэд, олон нийтэд таалагдаагүй. Тэрбумаар хэмжигдэх мөнгөн дүнгээр босож буй гэхэд үнэмшмээргүй дүр зураг харагдаж, өнгөрсөн зуны трэнд сэдэв болсоор намжсан билээ.

Тэгвэл ирэх оны төсвөөс мөнөөх аялал, жуулчлалын цогцолборууд дахин нэжгээд тэрбум төгрөг “зулгаах” аж. Үүний тэргүүнд “Их хуралдай” орд цогцолбор багтаж байна.

“Их хуралдай” орд цогцолборын барилгын ажил 2018 оны арваннэгдүгээр сард эхэлсэн. Гүйцэтгэгч компаниар “Мөнх-Өргөө” ХХК ажилласан ба 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд ажлаа дууссан хэмээн үзэж, “гарсан” байдаг. Зөвхөн барилга, угсралтыг нь хийх хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн учраас тэр. Ингээд “Их хуралдай” төрийн мэдэлд ирж, доторх засал чимэглэл тэргүүтэй үлдэгдэл барилгын ажлуудыг үргэлжүүлэн хийхээр болсон юм.

Одоо Хэнтий аймгийн Биндэр суманд дутуу хагас баригдчихаад буй тус цогцолборыг гүйцээхэд ирэх жилийн төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгажээ. Ингэхдээ тайлбар хэсэгт, “…барилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамж” хэмээн дурджээ.

Онцлоход, 1.5  тэрбум төгрөг бол зөвхөн ирэх онд хийгдэх санхүүжилт нь. Харин дээрх байдлаар тайлбарласан ажлын нийт төсөвт өртгийг 2.6 тэрбум төгрөг хэмээн дурджээ. Тэгэхээр 2022 онд үлдэгдэл 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь мөн шилжүүлж магадгүй юм. Эхлэх огноог 2020 гэж дурдсан тул эхлэл санхүүжилтүүд энэ онд ч хийгдсэн байх магадлалтай.

Өмнө нь барилга, угсралтын ажлыг хийлгэхдээ “Мөнх-Өргөө” ХХК-тай 1,995,328,603 буюу хоёр орчим тэрбум төгрөгөөр гэрээлсэн байдаг. Ингэхээр тус цогцолборын нийт өртөг 4.6 орчим тэрбум төгрөг болохоор харагдаж байна.

“Их хуралдай” цогцолборыг 2019 оны намар ашиглалтад орно гэх МОНЦАМЭ агентлагийн мэдээ нэгэнтээ хөвөрч байжээ. Улсын төсвөөс хоёр тэрбумыг татаад ч баригдаж дуусдаггүй, урт настай удаан жаргалтай уг цогцолбор ашиглалтад ортлоо дахин хэчнээн жил хойшилж, хэдэн тэрбумыг төрөөс зулгаахыг таашгүй аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Ядаж одоохондоо энэ үлгэрээ түр завсарлаад эдийн засгаа ариа сайжирсаны дараа наад мөнгөө авч гударв#### яадаг юм Оюун-Эрдэнэтэн гуай?????????

    1. Энэ Оюун-Эрднэд улсын хэмжээнд эдийн засаг ярих толгой байхгүй ээ. Тэр ж####га нугийн хэмжээнд сэтгэж дараагийн сонгуульд сан#### авах л юм бодох охорхон бодолтой нөхөр. Ийм өчүүхэн бодолтон төрийн түшээ байх нь их хорлонтой

  2. Энэ Оюун-Эрднэд улсын хэмжээнд эдийн засаг ярих толгой байхгүй ээ. Тэр ж####га нугийн хэмжээнд сэтгэж дараагийн сонгуульд сан#### авах л юм бодох охорхон бодолтой нөхөр. Ийм өчүүхэн бодолтон төрийн түшээ байх нь их хорлонтой

  3. Энэ их гадаад өртэй улс ийм ордон мэт юм хэрэггүй л баймаар юм. Өр ширээ юмуу улс орныхоо эдийн засагт анхаарч Үйлдвэр барьдаг болоосой! Бас л муу ажилладаг толгой юм байна! Ядаж энэ хятадуудаа эх орноосоо хөөж гаргаачээ! МАНгарууд аа?

  4. Наад заваан юмаа болиод нийслэлээ эхлээд өөд нь татаж, нийтийн тээврийн ганц чиглэлийг болтугай үнэгүй болгооч… төрийн ####бан хаагчийг үнэгүй зорчдог бодгочооч…

  5. Oyunaa orkoo chi need ambaaruud alan tsementeeree yadaj corona duusaad tumur zamin ajil duusaad hyatadin umnu sheehee bolisni daraa togoloo. Bur uidaad bval boojgoogooroo tglo

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button