СПОРТ
Р.Надал “Их дуулга”-д 20 дахиа түрүүллээ

Талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн өчигдөр болж, эрэгтэйчүүдийн ангилалд Р.Надал ээлжит түрүүгээ хүртэв. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод Сербийн Новак Жоковичийг хожсон.
Ингэснээр өнөө цагийн хоёр шилдэг теннисчны хожлын харьцаа 29:27 болов. Мөн Р.Надал “Их дуулга” ангиллын тэмцээнд 20 дахиа түрүүлж, замналынхаа 60 дахь цомоо өргөлөө.
Испани эр Францын нээлттэй тэмцээнд 100 дахь ялалт, замналынх нь 999 дэх хожил.
Г.ЖАРГАЛ