НИЙГЭМ

“Алтан тариа”, “Талх чихэр”, “Өгөөж-чихэр боов”, “Сүү” компани үнээ зохиомлоор нэмснийг тогтоожээ

ШӨХТГ, ЦЕГ, МХЕГ, ХЭҮК, ШӨХТГ, ММХ, ТЕГ, НМЭГ-тай хамтран хийсэн шалгалтынхаа талаар мэдээлэл хийв. ШӨХТГ “Гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ өссөн асуудлаар “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Алтан тариа” ХХК, “Өгөөж-чихэр боов” ХХК-иудад хийлээ.

Шалгалтаар “Алтан тариа” ХХК нь долдугаар сарын 31-ний өдрөөс гурилынхаа үнийг 1 кг тутамд 50-100 төгрөгөөр, “Талх чихэр” ХК есдүгээр сарын 01-нээс 20 төрлийн талхны үнийг 100-500 төгрөгөөр, 34 төрлийн нарийн боовны үнийг 100-1000 хүртэл төгрөгөөр, “Өгөөж-чихэр боов” ХХК нь наймдугаар сарын 17-ны өдрөөс өөрийн үйлдвэрлэдэг 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50-3400 төгрөгөөр, “Сүү” ХК нь есдүгээр сарын 01-ний өдрөөс “Миний Монголын сүү”-ний үнийг 100 төгрөгөөр нэмсэн байна.

Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан “Хуулийн этгээд нь гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” гэсэн үүргээ биелүүлж ажиллаагүй нь тогтоолоо” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

    1. Тийм ш дээ. ШӨХТГ гэж нэг их попорсон газар. Тийм, ийм байна л гэнэ. Авч байгаа арга хэмжээ нь тэгээд хаана байгаа юм.

  1. В####ют хэд болсон вэ.2016 оны үнээр зарах боломжгүй .Үндэсний в####ют 900 төг-өөр суларсан байхад цахилгаан,х####а####т,цэвэр бохир усны үнэ нэмэгдсэн байхад хэдэн төгрөгөөр заруулах гээд байгаа юм вэ. Дээр нь имфляцаа дагаад ажилчдын ц####ингаа нэмэх шаардлага үүснэ шүү дээ.Түүний оронд в####ютын ханшаа хяна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button