ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

Майк Помпеогийн ХОЙШЛУУЛСАН айлчлалаар АЛДАГДСАН үйл явдлууд

АНУ–ын гадаад хэрэг хариуцсан нарийн бичгийн дарга Майк Помпео Сөүл, Улаанбаатарт хийх айлчлалуудаа хойшлуулсан. Уг айлчлалууд энэ сарын 4-8-ны өдрүүдэд болох байсан юм. Гэвч Дональд Трамп шинэ коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдсэнээр айлчлал үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн.

Эхэндээ Помпео айлчлалаа товлосон ёсоор үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан ч гэнэтийн шийдвэр гарган 2020.10.04–ны өдөр АНУ–руу буцахаар болсон юм. Помпео буцах болсонтой холбогдуулан АНУ–ын Гадаад Хэргийн яам мэдээлэхдээ, “Майк Помпео аравдугаар сард айлчлалаа дахин товлож, үргэлжлүүлэх болно” гэжээ.

Гэхдээ товлосон ёсоор Сөүл, Улаанбаатарт айлчлал бололгүй хойшилсон нь хэд хэдэн томоохон үйл явдлыг “алдагдуулж” байгаа юм. АНУ–ын Гадаад Хэргийн яамны Зүүн Ази, Номхон Далайн хэргийг хариуцсан нарийн бичгийн дарга Дэвид Стилвэл, Помпео Монгол улсад анхны удаа айлчлах байсан талаар онцлон дурдсан.

МОНГОЛД:

Улаанбаатарт болох байсан айлчлалын ач холбогдол монголчуудын хувьд нэлээд чухал байсан гэж гаднын хэвлэлүүд тодорхойлжээ. Тухайлбал, Өвөр Монголд болоод буй асуудал дээрх монголчуудын эсэргүүцэл ид оргил үе дээрээ таарах байлаа. Эргэн сануулахад, Помпеогийн айлчлал БНХАУ–ын гадаад хэргийн сайд Ван-Игийн Улаанбаатарт хийсэн айлчлалаас нэг их удалгүй болох байсан. Ван-И Төрийн ордонд ирэх үед монголчууд олноор цугларан “Ван И буц”, “Төрөлх хэлээ хамгаалцгаая” гэхчлэн үгтэй уриа лоозон барьж жагсацгаасан. Помпео айлчлалаараа Хятадын шинэ хэлний бодлогын тухайд “манай талд” орсон үг хэлсэн бол олон улсын харилцаанд томоохон үйл явдал болох байв. Нэг үгээр хэлэхэд, БНХАУ-ын бодлогын эсрэг ганц шүүмжлэлт өнцгийг зоригтой дуугарч чадах улс бол АНУ юм. Монгол Улс АНУ-ын хувьд ашигтай субьект, нөгөөтээгүүр БНХАУ-тай таарамжгүй харьцаатай тул Помпео тийм байр суурь илэрхийлэх байсан нь дамжиггүй гэх.

ӨМНӨД СОЛОНГОСТ:

Харин Өмнөд Солонгост хийх байсан түүний айлчлал үүнээс ч илүү ач холбогдолтой байсан байж магадгүй. Учир нь гэвэл өнгөрсөн бямба гарагт (2020.10.10) Хойд Солонгост эрх баригч намынх нь 75 жилийн ойн парад болсон юм. Тус парадын үеэр шинжээчид Пёньян шинэ зэвсэг танилцуулна гэж таамаглаж байсан нь ёсоор болсон байна. Өмнөд Солонгосын тал уг шинэ зэвсгийг танилцуулсанд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Хэрэв Помпео Сөүлд, Хойд Солонгост шинэ зэвсэг танилцуулахаас өмнө айлчилсан бол АНУ-Өмнөд Солонгос хоёрын харилцаа олон улсын тавцанд улам батжих байв. Өөрөөр хэлбэл, хэрэв айлчлал хийгдсэн бол Пёньян шинэ цөмийн зэвсгээ турших эсэхдээ эргэлзэх байсан гэж гаднын хэвлэлүүд бичиж байна.

                                                                                                     Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-13 09:08

Танай сайтад амжилт хүсье. Ийм төрлийн дүгнэлт эргэцүүлэл байна нийтлэж байгаарай.

шударга ёс!
шударга ёс!
2020-10-13 10:19

Ирээгүй нь БОЛЖ:ирэхгүй бав�##� БҮҮР Ч сайн!
Оросын эргэн тойрон Зөвлөлт Холбоот хуучны улсуудад дайн дажин - Армени-Азербайджан (Нагорный Карабах-ийг була�##�ц�##�дсан) ,Киргизстаны Бишкек дахь Иргэний Дайны дүйцтэй бослого,Белорусид байд�##� мөн намжихгүй байгаа энэ ээдрээтэй үед МАНАЙД АЛСЫН ЯМАР зорилготой ...айлчл�##� хийх гэж буй нь ТОДООС ТОД ойлгомжтойшт!!!
Хэдэн $$$$$ манай ӨЛӨН тэнэгүүдийн АМАНД НЬ зуулгачихв�##� ч ТЭД сансандаа ХҮРНЭ!!!!
Бодоод байх юм юү байсанийн.

манай буурай,ядуу Монголыг тэд бодвол гэж:ёстой горьдвоо!

Холбоотой мэдээ

Back to top button