Нийгмийн
Ноцтой ослоор орон нутгийн замд хоёр хүн нас баржээ

Өнгөрөгч 13-ны өдөр Ховд аймаг Булган сум Алаг толгой баг /сумын төвөөс баруун урагш 15 км/ асфальтан замд Toyota corrolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Э, 31 настай, эрэгтэй Г нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна. Иймд иргэд жолооч, та бүхэн техникийн бүрэн бүтэн байдал, зам орчны байдалд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.