Нийгмийн

Төрөөд удаагүй нярайг улаан өнгийн гар цүнхэнд хийж, гудамжинд хаяжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум “Хөтөл цемент шохой ХК-ийн үйлдвэрээс уруудах замаас эрэгтэй нярай хүүхэд олжээ.

Тодруулбал өнгөрөгч 13-ны 18:50-д, төрөөд удаагүй эрэгтэй нярай хүүхдийг улаан өнгийн гар цүнхэнд хийж, орхисон хэргийн газраас 12 кадр зураг авчээ.

Улмаар уг хэргийг газраас тэмдэглэл гурав үйлдэн Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Өдгөө хүүхдийн эрүүл мэнд хэвийн, сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.

Төрүүлсэн үрээ энэ мэт харгисаар хаясан хэргүүдийг нэхэн сануулвал:

Өнгөрөгч  2017 оны гуравдугаар сарын 17-нд дөнгөж төрсөн нярайнхаа амийг хөнөөхийг завдаж, улмаар Их Нарангийн энгэрт оршуулахаар аавдаа өгч явуулсан хэрэг гарч байв. Улмаар тухайн орчим бурхан болоочийн газрыг ухаж байсан “Улаанбаатар Буян” компанийн ажилтан хүүхдийг дуугаар нь олоход, манцуйг нь чанга боож нүүрийг нь цагаан даавуугаар бүтээсэн байжээ.

Түүнчлэн өнгөрөгч есдүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зам дагуу байрлах модон жорлонгоос подвалконд боогоод хаясан дөнгөж төрсөн нярайг олсон. Тээвэрт явж байсан том тэрэгний жолооч “Жорлонд амьтан дугарах шиг болохоор нь үзтэл хүүхэд уйлж байсан” хэмээсэн байдаг. Ийн тэрбээр охиныг гаргаж, цамцандаа боогоод, түргэн тусламж дуудаж, амийг нь аварчээ. Шалгалтаар охины ээж 24 настай Э болох нь тогтоогдож, өдгөө эх нярайг хамтад нь аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй аж.

Сүүлд, энэ сарын 1-ний өдөр Cirсle K олон улсын сүлжээ дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд төрсөн нярайгаа хогийн саванд хийгээд, дээрээс нь кофены шаар асгасан хэрэг гарсан. Нярайг тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүн олж, түргэн тусламж дуудсан байдаг. Түүнчлэн охины ээж 22 настай эмэгтэй мэдүүлэгтээ “Хүүхдийг амьд байсныг мэдээгүй” хэмээн мэдүүлжээ.

О. ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
No name.
No name.
2020-10-15 09:16

Araichdee xun mov.

Zz
Zz
2020-10-15 10:34

Emegtei humuus chini amitangaas ch door bolson yum u da yagd iim aitar yum hdeg bolchood bgan be setgel zurhgui bolson hatuu humuus bolson yum u esvel ene humuusiig hen iim bolgood bna we

гайхахгүй
гайхахгүй
2020-10-15 11:47

АВЛИГАД бүх шатандаа идэгдсэн улсын ИРГЭД нь ядуур�##�д нэрвэгдэж, хүүхдээ гудамжинд хаяж байна. ХАЛАМЖИЙН улс болгож төрийг удирдах бодлого хэрэгжүүлж ирсэн МАН, АН үүнд шууд буруутай.

Зочин
Зочин
2020-10-15 13:20

Ядуур�##� ажилгүидэл !!!!!

Zochin
Zochin
2020-10-15 22:25

Ene odoo niigmiin suljeegeer eldev zui bus muu herguudiig tsenzuurtei niiteldeg bolmoor ym daa. Zarim uhamsar doroi n barag ulam sedel avaad bdag ym bishuu.

Холбоотой мэдээ

Back to top button