Нийгмийн

Б.Баатархүү: МАН-аас нэр дэвшигч бус, ухуулагч нь бие даагчийн аминд хүрсэн

Өнөөдөр /2020.10.15/ улс орон даяар орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Харамсалтай нь өчигдөр сонгуульд бие даан нэр дэвшигч амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшигч Б.Б өчигдөр буюу 2020.10.14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч С.М-ийг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, "Нэр дэвшигчид нэгнийхээ амь насанд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Харин бие даан нэр дэвшигч С.М-ийн сурталчилгаанд явж, сонгуульт ажилд нь оролцож байсан ухуулагч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож улмаар ухрах үйлдэл хийж байхдаа амь насыг нь хохироосон” гэж мэдээлэв.

Амь хохирогч С.М нь сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бөгөөд харин амь насыг нь хохироосон гэх асуудалд холбогдон шалгагдаж буй иргэн найз нөхдийн холбоотой байжээ.

Тэдний хооронд сонгуулиас үүдсэн маргаан гараагүй, эсрэг намын нэр дэвшигчид ч биш гэдгийг хэллээ.

Энэ тухай бид эргэн мэдээлэх болно.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button