Нийгмийн

Талийгаачийн ар гэр: Талийгаач маань гэнэтийн осолд орсон

Өчигдөр/2020.10.14/ Өмнөговь аймгийн Цогцэций сумын МАН-аас сонгогдон ИТХ-ын төлөөлөгч Э.Б нь архидан согтуурч, улмаар тойрогтоо бие даан нэр дэвшигч С.М-ийг автомашинаараа ухрах хөдөлгөөн хийх үеэрээ дайрч амь насыг нь хохироосон гэгдэж буй. Энэ тухай талийгаачийн ар гэрээс хэвлэлд дараах тайлбарыг өгчээ.

“Талийгаач маань найзуудтайгаа жаахан архи ууж байгаад, гэнэтийн осолд орсон. Тэрнээс ямар нэг улс төрийн зорилго, санаатайгаар нэгнийнхээ аминд хүрсэн асуудал байхгүй.

Талийгаач сумын ИТХ-д нэр дэвшиж, харин найз нь сонгуулийн сурталчилгаанд нь тусалж байсан. Ямар нэг маргаан гараагүй. Санамсаргүй байдлаар нэгнийхээ аминд хүрчихлээ. Талийгаач эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан. Үнэхээр харамсалтай байна” гэжээ.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button