НИЙГЭМ

Орхон голд живсэн иргэдийн цогцсыг хоёр сарын дараа ОХУ-аас олжээ

Орхон голд живсэн иргэдийн цогцос ОХУ-аас олдсон байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 70 настай эрэгтэй А, 64 настай эрэгтэй С нар өнгөрсөн наймдугаар сарын 18-нд Орхон голын усанд  сэлэх гэж  ороод живсэн.

Усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажлыг өнгөрсөн наймдугаар сараас  энэ сарын 4 хүртэл үргэлжлүүлж, ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр эрлийн ажиллагааг зогсоосон билээ. Тэгвэл өчигдөр /2020.10.15/ ОХУ-аас осолдсон иргэдийн цогцсыг хүлээлгэн өгсөн байна.

Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч, Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн цогцсыг хүлээн авах, таниулах ажиллагааг зохион байгуулжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button