Нийгмийн

АМРАЛТЫН ӨДРИЙН ЗУРХАЙ| Сэтгэлээ илчлэхэд тохиромжтой

Энэ амралтын өдөр таниас маш их тэсвэр, тэвчээр шаардсан зүйлсүүд олон тохиолдох нь ээ. Иймд ямарваа уулзалт, цуглаанд хүлээцтэй, хүлцэнгүй хандах хэрэгтэйг од эрхэс танд сануулж байна. Эс бөгөөс удаан нөхөрлөсөн хамтрагч болон ажлын хамт олонтойгоо ам зөрөлдөж, муудалдаж болзошгүй. Удахгүй бүх зүйл дээрдэх тул, тэвчээртэй, шударга, хүлээцтэй байвал сайхан боломж гарч ирнэ. 

ХОНЬ /03.21-04.19/

Таниас маш их тэсвэр тэвчээр шаардсан зүйлсүүд олон тохиолдох нь ээ. Иймд ямарваа уулзалт, цуглаанд аль болох хүлцэнгүй хандах хэрэгтэйг од эрхэс танд сануулж байна. Эс бөгөөс удаан нөхөрлөсөн хамтрагч болон ажлын хамт олонтойгоо ам зөрөлдөж, муудалдаж болзошгүй.

ҮХЭР /04.20-05.20/

Үхрийн ордныхон зөрүүд, түргэн ууртай тул энэ амралтаар аль болох тогтуун тайван байхыг хичээгээрэй. Эс бөгөөс хайртай хүмүүстэйгээ ам зөрөлдөж, тэдэнд буруу ойлголт төрүүлж мэднэ. Мөн цаг тулсан, хэцүү ажлуудыг аль болох хойшлуулж, тохиромжтой цагийг хүлээсэн нь дээр.

ИХЭР /05.21-06.21/

Та энэ амралтын өдрүүдэд үнэхээр азтай байх нь ээ. Учир нь хайр дурлал, ажил гээд бүхий л зүйлсэд саад тотгор учирахгүй юм. Иймд сэтгэлтэй хүнтэйгээ болзоонд явах, тэдэнд сэтгэлээ илчлэхэд тохиромжтой. Тархи толгойгоо сэргээж, агаар салхинд гарахыг зөвлөе. Мөн гэр бүлтэйгээ илүү их цаг хугацааг өнгөрүүлвэл, та маш их эрч хүчээр цэнэглэгдэх болно.

МЭЛХИЙ /06.22-07.22/

Амралтын өдрөө аль болох бүтээлчээр өнгөрүүлж, цаг хугацааг дэмий үрэх хэрэггүй. Мөн зөвхөн өөрийн хөлс, хүчээр бүхнийг болгох гэж зүтгэсний оронд найз нөхдийн тусламжыг авах нь илүү үр дүнтэй байх болно. Ганц бие мэлхийнхний хувьд шинэ танилтай учирах, болзоонд явах нь ирээдүйн амьдралд нь нөлөөлнө. Магадгүй заяаны ханиа олоход ч тусалж болох юм.

АРСЛАН /07.23-08.22/

Тус ордныхны хувьд энэ амралтыг сурч боловсроход зарцуулах, эсвэл сургалт семинарт бүртгүүлэхийг зөвлөж байна. Аль болох олон хүн цугларсан газар болон танихгүй хүмүүстэй уулзахаас зайлсхий. Эс бөгөөс таарч тохирохгүй зантай хүмүүстэй уулзаж, өөрийгөө стресстүүлэх, ажлын эрч хүчээ алдах магадлалтай аж.

ОХИНЫ ОРД /08.23-09.22/

Хов жив, хэл амнаас аль болох хол байхыг хичээгээрэй. Аль болох сэрэмжтэй байж, эргэн тойронд хов хутгах хүн байгаа эсэхийг сайтар нягтлаарай. Гэртээ засвар хийх, шинэ тавилга авахад бүх зүйл бүтэмжтэй сайхан байх болно. Хүмүүсийн хувийн асуудалд оролцохоос аль болох зайлсхийхийг зөвлөе!

ЖИНЛҮҮРИЙН ОРД /09.23-10.22/

Энэ амралтын өдрүүдэд та өөрийн төлөвлөсөн, хийхээр зорьсон бүхнийхээ төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Тэгж чадвал та амжилтанд хүрэх болно. Мөн хуучны танил, дотны найзуудтайгаа уулзаж цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд гэмгүй. Шинэ санаа, гайхалтай зүйлс хийх онгод орж мэднэ. Гэр бүлийнхэнтэйгээ хамт цэвэр агаарт гарч, хөгжилдөөрэй!

ХИЛЭНЦИЙН ОРД /10.23-11.21/

Хилэнцийн ордныхны хувьд эдгээр өдрүүдэд маш их гарц, эд материалын хохирол учирч болзошгүй. Мөн аль болох хувь хүнээс өндөр зээл авах, өгөхөөс татгалзах хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ аль болох хүлээцтэй тайван хандаж чадсанаар, та үл ойлголцлоос өөрийгөө гаргаж чадна.

НУМЫН ОРД /11.22-12.21/

Өөртөө аль болох их ачаалал өгөхөөс зайлсхийгээрэй. Учир нь ядаргаанаас болж бие илэрхий сульдаж мэднэ. Мөн өр зээлнээс аль болох зайлсхийх нь таныг хүнд асуудалд орохоос сэргийлнэ. Ганцаараа байж, өөртөө амралт өгөх хэрэгтэй. Шоу, зугаа цэнгээн, найз нөхдийн уулзалтаас аль болох хөндийрч, гэр бүлийнхэнтэйгээ илүү их цаг хугацааг өнгөрүүлээрэй. Хүмүүстэй муудалцаж, маргахаас зайлсхийх хэрэгтэй.

МАТАР /12.22-01.19/

Осол аваар, техникийн аюулаас сэрэмжтэй байхад гэмгүй. Мөн хөдөө гадаа олон хоногоор томилолтоор явахаас болгоомжилж, эрүүл мэнддээ анхаарахыг од эрхэс танд сануулж байна. Ажлын хэт ачааллаас болж ядаргаанд орж мэдэх тул, өөртөө амралт өгч байгаарай.

ХУМХ /01.20-02.18/

Энэ амралтаар танд маш их аз, амжилтыг авчрах болно. Санасан ажил сэтгэлчлэн бүтэж, танд уйдах, эргэлзэх ч зав гарахгүй бололтой. Эрүүл мэнддээ болон үр хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд анхаараарай. Гэр бүлийн хүмүүсийн дунд зөрчил, үл ойлголцол гарч болзошгүй тул аль болох хүлээцтэй байх хэрэгтэй. Уур бухимдал бүхнийг эсэргээр нь дордуулж ч мэднэ. Мөн үнэнч бус хүмүүсээс эртхэн зайгаа барихыг зөвлөе!

ЗАГАС /02.19-03.20/

Өнгөрсөнд болсон зүйлсийн тухай мартаж, шинээр сэтгэж амьдрахад суралцаарай. Мөн өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг хийж, амралтын өдрөө аль болох завгүй өнгөрүүлэх нь тустай. Төлөвлөсөн ажлууд бүтэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардагдах тул, шантралгүй тайван хүлээгээрэй. Найз нөхөдтэйгээ уулзах, агаар салхинд гарахад тохиромжтой. Мөн өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй болохыг од гарагс танд зөвлөж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button