НИЙГЭМ
Арванхоёрдугаар сард өдөртөө 25-30, шөнөдөө 42 хэм хүртэл хүйтэрнэ гэдэг худал мэдээлэл

Монгол орны ихэнх нутгаар арванхоёрдугаар сараас өдөртөө 25-30, шөнөдөө 42 хэм хүрч хүйтэрнэ гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. уг мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас үгүйсгэлээ.
Тус газар “Цаг уурын байгууллагаас ийм мэдээлэл гаргаагүй. Түүнчлэн олон нийтийг баталгаат эх сурвалжийн үнэн бодит мэдээ, мэдээллийг өөрийн амьдралдаа хэрэглэж хэвшихийг зөвлөж байна” гэжээ.

Г.ЖАРГАЛ