Нийгмийн

ИНФОГРАФИК: Сүүлийн ЗУРГААН жилийн дотор 1.388 монгол иргэн ИРГЭНШЛЭЭ СОЛЬЖЭЭ

Тусгаар тогтносон, дайн байлдаангүй энх нийгмээс иргэд нь татгалзсаар. Сонголт бол өөрөө эрх чөлөө. Монгол Улс иргэддээ сонголт хийх эрх чөлөөг харамгүй өгсөн, одоо ч өгсөөр. Энэ дагуу, монгол иргэд сонголтоо хийсэн, одоо ч хийсээр. 

2018 ОНД ХАГАС МЯНГАН ХҮН ИРГЭНШЛЭЭ СОЛЬЖЭЭ-

Тодруулбал, Монгол Улсын харьяатаас гарах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа статистик мэдээлэл байна. Сүүлийн зургаан жилийн дотор гэхэд л 1.388 иргэн эх орноосоо татгалзсан тоон мэдээлэл дурайж буй. Ингэж татгалзсан нь улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалтай шууд холбоотой. 

Одоогоос зургаахан жилийн өмнө 86 хүн Монгол Улсын харьяатаас гарч байж. Гэтэл дөрвөн жилийн дараа буюу 2018 онд энэ тоо бүр хагас мянгад хүрчээ. Өөрөөр хэлбэл, эл онд 490 хүн эх орноосоо татгалзсан юм. Харин 2020 оны бүрэн статистик гараагүй байгаа. Гэтэл энэ оны эхний есөн сарын байдлаар 236 хүн эх орноосоо татгалзаад байна.

Монгол улсын иргэн өөрөө хүсэлтээ гаргаад, өргөдлөө бичээд, гэрийн бүлийн гишүүд нь зөвшөөрсний үндсэн дээр Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох шалгалтуудыг хийж зөвшөөрөл олгодог.

-ХОЁРДМОЛ ХАРЬЯАЛАЛТАЙ 3777 ИРГЭН БИЙ

Монгол Улсад хоёрдмол харьяалалтай нийт 3,777 иргэн байгаа аж. Эдгээр иргэд АНУ, Казахстан, БНСУ, Шинэ Зеланд, Их Британи, Финланд зэрэг улсуудад давхар харьяалалтай болжээ. 1,808 нь насанд хүрсэн бол 1,969 нь хүүхэд байгаа аж. 

ДЭЛХИЙН 76 УЛСАД 170.000 ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА-

Өнөөдрийн байдлаар Дэлхийн 76 оронд Монгол Улсын 170.000 гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Дээрх инфографикаас харахад БНСУ, АНУ, Япон улсуудад манай улсын иргэд хамгийн олноороо амьдарч буй аж.

2020 ОНД 16 УЛСЫН 127 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЖЭЭ-

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны эхний найман сарын байдлаар хууль, тогтоомж зөрчсөн 16 улсын 127 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Албадан гаргагдсан иргэдийн дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын иргэд байгаа аж. Эдгээр иргэд оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button