НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар өнөөдөр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг  Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлалтай байна.

Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны Хэрлэн, Сөгнөгөр, Хангай нурууны өврийн Байдраг болон Сэлэнгэ мөрөн Зүүн бүрэн сум орчимд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байгаа учир дээр дурдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button