УЛС ТӨР

Б.Баярсайхан: Нийгмээрээ ёс зүйн доройтолд орсон

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар “Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/”-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: “26 жилийн дараа Соёлын яамтай болсон. Үүнтэй холбоотой хуулийн төсөлд редакцын алдаа их байна. Хуульд цахим орчны талаар тусгаагүй байна. Иргэн, аж ахуй нэгжийн эрх үүргийг тусгаагүй байна. Соёлын талаарх үйл ажиллагааг дан төрийн байгууллага хариуцах нь учир дутагдалтай. Нийгмээрээ ёс зүйн доройтолд орсон, салбар бүрт ёс зүй тулгамдсан асуудал болоод байгаа учраас энэ тал дээр анхаарах нь зүйтэй” гэлээ.

Соёлын сайд С.Чулуун: “Соёлын хуулийн шинэчилсэн найруулга 24 жилийн дараа хийгдэж байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийг хэрэгсэл, уран бүтээлд хийх зохицуулалт 23-р зүйлд орсон” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: “15 тэрбумын гадаадын буцалтгүй тусламжаар музей бариад өгье гэдэг санал ирсэн. Гэтэл зураг төслийг гаргах, ажлын хэсэг байгуулах ажлыг зохион байгуулж өгөхгүй байгаа юм билээ. Үүн дээр шуурхай арга хэмжээ ав танилцуулаарай” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: “Яамны дэргэд соёл судлалын байгууллага байгуулах юм байна. Бүтцийн хувьд нилээн данхайх юм байна” гэлээ.  

Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг 12 гишүүнээс 75 хувийн саналаар дэмжлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-21 15:43

Тэр ёс зүйгээ өөрөөсөө хай

Холбоотой мэдээ

Back to top button