УЛС ТӨР

БАРИМТ: Г.Ёндон сайд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын данснаас төлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2019 онд “Монголросцвемвет” ТӨҮГ-ын данснаас хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлжээ. Энэ тухай баримт шилэн дансны нээлттэй мэдээллийн санд байршсан байна.

Тодруулбал, “Монголросцветмет” ТӨҮГ-ын өнгөрөгч он дахь, цалингаас бусад 5 сая төгрөгөөр дээших зардлуудын жагсаалтад “Гёте” бүрэн дунд сургуультай харьцсан гүйлгээ дурдагдсан байна. Утгыг “Сургалтын төлбөр” хэмээгээд тус бүр 5.350.000 төгрөгийн хоёр гүйлгээг хийжээ.

Харин холбогдох 1626, 1627 тоот төлбөртийн даалгаварт:

  • Сургалтын төлбөр, 2А анги, Ёндон овогтой Амира
  • Сургалтын төлбөр, 6А анги, Ёндон овогтой Арвис гэж дурдсан байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын данснаас тус 10.700.000 төгрөгийг “Гёте” бүрэн дунд сургуулийн данс руу шилжүүлэх дээрх төлбөрийн даалгавар 2019 оны есдүгээр сарын 4-нд үйлдэгджээ.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон энэ жил сайдын албанд томилогдохоосоо өмнө буюу уг үйл явдал болсон 2019 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлын албыг хашиж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ажилтан
Ажилтан

Ёндон Монрост байхдаа энэ байтугайг идсэн

Зочин
Зочин
Reply to  Ажилтан

Сайн иддэг болохоор нь идүүр сайтай газар томилсон юм

Зочин
Зочин
Reply to  Ажилтан

Төлбөр 2019 оны 09-р сарын 04 нд хийгдсэн байна Тэр үед Г.Ёндон Сайд болоогүй "Монголроссцветмет"-д жирийн инженер байсан Байгууллага , ажилтнуудынхаа хүүхдийн сургалтын төлбөрийг төлж л байдаг шүүдээ , энд буруу юм алга

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгээд алдагдалтай ажиллалаа гэж хуцахаа боль. Ашиг хийж байж ийм зардал хийдэг. Тгд ч энэ төрийн компани. Хувийх бол наадахаа хуцаад сууж бай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Chinii huuhdiihiig toljiinuu ingehed. Chi ch moroodhoos caashgu biz

Ii
Ii

Ene company-g sain shalga, idsen humuus

irgen
irgen

byh tom kompaniudiin darga nariig ni shalgaachee, yasanch udaan um be? bygdeeree gemt heregtengyyd l baidag um baina

Zochin
Zochin

Зүгээрээ зүгээр. Байдаг л асуудал. Улсын төлөө зүтгэсний хариу.

Иргэн
Иргэн

Ерөнхий сайд хүн- хог түүхгүй байвал сайнсан.

Зочин
Зочин

Saihan l eheljee.Hurelsuh suhdenee novahnuudaa

Зочин
Зочин

Ажилтан албан хаагчдынхаа хүүхдүүдийн төлбөрийг аливаа байгууллага компани төлөх юм бна гэж ойлголоо байдаг л асуудал юм бол

Улстөр судлаач
Улстөр судлаач

энэ нэг амьтныг булгахаар болж дээ, дараагийн сайдыг тодруулж фракциудын тэмцэл бослогоо дарахгүй бол хүүк хүнд байдалд бна дааааааааааааа....................

Зочин
Зочин

харваас хулгайч царайтай гөлөг уул уурхайг жинхэнэ самарч байна даа хэдэн залуус энэ уул уурхай нэртэй яргын газар чинь үхэх ёстай юмбээ дандаа гадныхны баас шээсийг бэлдэгч нар

Зочин
Зочин

Худлаа би ажил хэрэгч хүн гэсэн худлаа амьтан байна лээ шуналын тиип

Холбоотой мэдээ

Back to top button