СУРВАЛЖИЛГА: Дүрэлзэн асах галаас дүүгээ аврахдаа 80 хувь түлэгдсэн Г.Цэрэнтогтох бүрэн эдгэрчээ
Зулайг нь гишгэж төрсөн дүүгийнхээ амийг аврахын төлөө өөрийгөө ч үл хайхарсан түүний тухай сонсоогүй хүн ховор. Энэ үйл явдал одоогоос таван жилийн өмнө болсон. Дүүгээ авраад, хүнд түлэгдсэн хүү яахын аргагүй өнөө цагийн эгэл баатар мөнөөс мөн.
Тэрбээр халуун сэтгэлт монгол түмнийхээ хандив, дэмжлэгээр БНСУ-ын “Хангасү” эмнэлэгт эмчлүүлж, ирснийхээ дараа олон эмчилгээ, сувилгааг хийлгэсээр өнөөдөр эрүүл саруул болжээ. Өдгөө “Хүрээ” дээд сургуульд “Архитектур”-ын мэргэжлээр сурдаг Г.Цэрэнтогтох хүү, ахынхаа ачаар амьд үлдсэн А.Амарболд нарын аз жаргал халгисан сурвалжилгыг сонирхоно уу.
-А.АМАРБОЛД ӨДГӨӨ 6 НАС ХҮРЧ, НЭГДҮГЭЭР АНГИД СУРАЛЦАЖ БАЙНА-
Бид Г.Цэрэнтогтох, Амарболд нарын ээж М.Болортуяатай утсаар холбогдож өдгөө амьдарч буй Сонгинохайрхан дүүрэгт байрлах Тахилт руу хүлгийн жолоо мушгилаа. Таван жилийн өмнө найман сартай байсан А.Амарболд хүү өдгөө 6 нас хүрч, нэгдүгээр ангид суралцаж буй аж. Бид хүүг сургуулиас авах цагийг дайруулан, Г.Цэрэнтогтох болон тэдний ээж, дүү нартай уулзсан юм. Тохирсон газраа болзсон цагтаа очиход хүү машинаасаа бууж дүүгээ цэцэрлэгээс авахтай таарав. Түүнийг харахад аймшигт галаас 80 хувийн түлэгдэл авсан гэхээргүй эдгэрч, өдгөө том эр болжээ. Сургуульдаа сурангаа машинаа барьж, гурван дүүгээ сургууль, цэцэрлэгээс нь авахад ээждээ түшиг болж амьдралынхаа нэгээхэн хэсгийг хэдийн үүрэлцээд эхэлсэн байлаа.
М.Болортуяа пийшингээ нураачихсан байгаа, гэр тухгүй гэсэн тул бид цэцэрлэгийн тоглоомын талбайд хэсэг ярилцав.
-“АНХ ХҮҮХДҮҮДЭЭ ТҮЛЭГДСЭНИЙГ ДУУЛААД АМЬД ГАРАХГҮЙ БОЛ ЯАНА ГЭЖ ТҮГШИЖ БАЙСАН”-
-Та болон таны гэр бүл өнгөрсөн хугацаанд маш том зүйлийн ард гарлаа. Эрүүл саруул, элэг бүтэн үлдэнэ гэдэг нь аз жаргал юм. Энэ хугацаанд Г.Цэрэнтогтох хүү нь бие, сэтгэл зүйн хувьд ямар байсан бэ?
-Мэдээж маш хэцүү цаг үеийг даван туулсан. Гэхдээ олон түмнийхээ хандив, тусламжаар бид том зүйлийн ард гарсан. Анх хүүхдүүдээ түлэгдсэнийг дуулаад амьд гарахгүй бол яана аа гэж их түгшиж айж байлаа. Гэвч ингээд хөл дээрээ босоод ирснийг нь харахад үнэхээр сайхан байдаг.
Яах вэ, мэдээж хүү маань энэ хугацаанд үхээд сэхэх хэмжээний их зүйлийг туулсан. Одоо шарх нь бүрэн эдгэрсэн ч, цээж нурууны түлэгдлээсээ болоод арьс нь таталдаж, бөгтийсөн. Мөн цээж нурууны арьс хатуу, шөнө унтаж байхад нь их таталдаж мааждаг бололтой, ширүүн маажиж байгаа харагддаг.
-Олон ч хагалгаа, эмчилгээг туулаад гарлаа шүү дээ. Энэ бүх сорилт та бүхний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Амьдралын үнэ цэнэ, бүтэн амьдралын жаргалыг л мэдэрлээ. Хэчнээн хүнд сорилттой тулгарсан ч одоо ингээд инээгээд суух боломж олгосонд бид маш их баярладаг. Хүү маань энэ гэрийн түшиг тулгуур, дүү нарынхаа сайн ах юм. Миний хувьд Ноён пицца ХХК-д технологич хийдэг. Гэр бүлийнхээ хүнтэй хамт хөдөлмөрлөж л явна даа.
Энэ боломжийг ашиглаад нийт хандив тусламж үзүүлсэн хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж буйгаа хэлмээр байна. Нөгөөтээгүүр хэд хоногийн өмнө Фэйсбүүкт А.Амарболд хүүгийн маань түлэгдсэн зургийг байршуулж, хандив гуйсан байсныг харсан. Хүү маань одоо бүрэн эдгэрсэн. Тиймэрхүү хандив, тусламжийн зарлалд битгий итгээрэй гэж хэлэх байна. Та бүхний тусалж, хандивын гараа сунгасны ачаар хүүхдүүд маань эрүүл саруул байгаа юм шүү.
-А.Амарболд хүү маань хоёр ч дүүтэй болсон байна. Бүл нэмж, аз жаргалтай амьдарч байгааг тань харах сайхан байна.
-Тийм ээ. Хүүхдүүдээ эрүүл саруул байгааг харах үнэхээр сайхан байдаг. Харамсалтай осол болсны дараа ард түмний хишиг, сэтгэлийн өглөг ямар хүчтэйг ойлгосон. Түмэн олныхоо буянд бид өнөөдөр хагацахын зовлонг үзэлгүй, сайхан амьдарч байна.
М.Болортуяа эгч хуучны явдлыг санаад нүдэндээ нулимстай, хоолой зангируулан ярив. Иймд бид түүнийг эмзэглүүлэхийг хүссэнгүй. Ямартай ч харцнаас хайр, баяр жаргал мэдрэгдэж байсныг онцлоё. Харин Г.Цэрэнтогтох хүү дүүгээ цэцэрлэгээс нь аваад гарч ирсэн тул хэсэг ярилцав.
-“МАШИН БАРИАД ЯВЖ БАЙХАД ГАЗ ХУДАЛДААЛЖ БАЙГАА ГАЗАР, ШАТАХУУН ТҮГЭЭХ ГАЗАР ТААРВАЛ ЭМЭЭСЭНДЭЭ ХОЛУУР ТОЙРДОГ”-
-Эмчилгээ хийлгээд, одоо эрүүл саруул харагдаж байна. Одоо ямар нэг зовуурь байдаг уу?
-Нэг их зовуурь гээд байх юм гайгүй ээ. Би одоо туранхай байгаа. Хэрэв цаашид таргалбал яах бол, арьс таталдах болов уу гэхээс жаахан эмээдэг. Нуруу, цээжний арьс таталдаж эдгэсэн учир бага зэрэг бөгтийх, загатнах зовуурь байдаг.
-Тухайн үед гал руу орсон, түлэгдсэн зэрэг нь сэтгэл зүйд тань хэрхэн нөлөөлсөн бэ?
-Яг тухайн үеийнхээ зүйлийг сайн санадаггүй юм. Эмнэлэгт сэрснээ л санадаг. Тухайн үед олон хүмүүс надад тусалж, найзууд маань ч гэсэн сэтгэл санаагаар их дэмжиж байсан болохоор хүнд үеэ дажгүй даваад гарсан. Сэтгэл зүйд нөлөөлсөн гэвэл одоо газнаас бага зэрэг эмээдэг. Машин бариад явж байхад газ худалдаалдаг газар, эсвэл энд тэнд харагдвал дэлбэрчих болов уу гэж эмээгээд холуур тойрч, холуур явахыг л хичээдэг дээ.
-Өнгөрсөн хугацаанд гэр бүлийнхэн, найз нөхөд тань сэтгэлээр их дэмжиж тусалсан болов уу?
-Тийм ээ. Найзууд их тусалсан. Гэхдээ тухайн үед болоод өнгөрсөн зүйлийг одоо нэг их ярихгүй байхыг хичээдэг. Бид тухайн зүйлийн тухай ярихгүй байя гэж тохирцгоосон.
-16 настай хүүгийн хувьд дүрэлзэх гал руу амь өрсөж орох нь хүн бүрээс гарах зориг биш. Эмээж байсан уу?
-Эмээх, айхаас илүү тухайн үед дүүгийнхээ уйлах чимээг сонсоод юу ч бодолгүй шууд л гүйгээд орсон. Одоо ч юу болсныг сайн санадаггүй, үнэндээ санахыг ч нэг их хүсдэггүй. Тиймээс өөрийгөө хүчилдэггүй гэх үү дээ.
-Энэ жил төгсөх курс юм байна шүү дээ. Цаашдын төлөвлөгөө, зорилтыг нь асуумаар байна?
-Мэргэжлээрээ л ажиллана гэж боддог. Одоогоор нэг их зүйл төлөвлөөгүй байна.
-Найз охинтой болсон уу?
-Болоогүй ээ. Одоогоор сургуулиа амжилттай төгсөх, мэргэжлээ сайн эзэмшихэд л анхаарч байна.
Гадаа ч хүйтэн, сэрүүн жавар хацар хайрч байсан тул бид тэднийг удаан саатуулж чадсангүй. А.Амарболд болон түүний хоёр бяцхан дүү дөрвүүл хөтлөлцсөөр машины зүг хөдлөв. Тэднийг алсаас ажихад хүнд зүйлийг туулаад даваад гарсан сэтгэлийн асах их тэнхээ, хайр баяр бялхаж буй нь мэдрэгдэж байлаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ цагийн баатардаа баяр хүргэе
Mundag
Тэгвэл тарг�##�ж болохгүй. Жин авч байнга жингээ үзэж барьж байх хэрэгтэй юм байна. Дасг�##� хийх хэрэгтэй юм байна. Жингээ барихын тулд. Туранхай юм чинь бага зэргийн дасг�##�аар бариад байж болно.
burhan chamaig iveeg, huu min.
Ёстой зоригтой өөр юу ч хэлэхэв. Хамгийн сайхан бүхнийг хүсье
Uneheer ih bayartai bna muu zvil hiigeeq bolhoor amidral algaa delgesen bhaa bvvr mash ih bayrlaj bn
ннн
Санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэж яваг
Сунг�##�тын дасг�##� сайн хийвэл ямар ч асууд�##�гүй байдаг шүү одоо сайн хийвэл хожим тат�##�дахгүй эдгэсэн хүн байдаг шүү миний мэдэх
Үсээ сайхан засуул дүү минь
ху.цц ш.аа хар п.из.да минь чамд ямар хамаатай юм
Эгэлгүй баатар дүүд амжилт Монголын бахарх�##� шүү
Дүүгээ улаан г�##�аас амь биeэ хайрлахгүй аварч чадсан мундаг гавьяатай хүү.Аз жарг�##�,сайн сайхныг хүсьe.Бурхан ивээж санасан бүхэн нь бүтэх болтугай.
Цээж нуруундаа дерма өнхрүүлэг хэрэглээд арьсаа төлжүүлж шинээр ургуулж болно шүү. гоо сайхны эмнэлгүүдэд бичилзүүн эмчилгээ гэдгээрээ �##�дартай. гэртээ аваад хэрэглэж болдог юм шүү. нетээр хайгаад үзээрэй.
goy tuhtai gazar suulgaad goyoor yriltslaga awsan bol goy bh bailaa. salhi ene ter sonsogdood bichlegiign uzhed g
john hetsuu bailaa, mundag zaluud amjilt husie
bayr hvrgy yuruusuu duulaagui medee bn
үнэхээр азтай. Сайхан амьдр�##�ыг хүсье
Юу санасан есөн хүсэл биелэх болтугай.Чи энэ цагийн баатар шүү хүү минээ
Одоо үед хэний ч хийж чадахгүй зориг гаргасан шүү.