Нийгмийн

“Хүчирхийллийн эсрэг хэдхэн хоног сенсацилаад өнгөрөх бус тууштай тэмцэх хэрэгтэй”

Өчигдөр бага насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, орон нутагт ой таван сартай хүүхэд хойд эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Үүнтэй холбоотой “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ой таван сартай хүүхдийг  хойд эцэг нь модон саваагаар зодож амийг нь хөнөөснийг сонсоод чихэндээ ч итгээгүй. Худлаа мэдээлэл байгаасай гэж бодсон. Харин цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, үнэн байлаа. Мөн 4 хүүхэд гэртээ шатаж амь насаа алджээ. Хорооны засаг дарга, нийгмийн ажилтантай нь биечилж уулзлаа. Тухайн гэрт 3,5,7,6 настай хүүхдүүд байжээ. Хэдий гал команд шуурхай очсон ч, хөрш айлууд хувинтай ус аваад очсон ч гэр их хурдан шатчихсан байна.

Бид сарын өмнө 9 настай охиныг зодож, хойд аав нь хороосныг сонсоод “Хүн бай” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Гэсэн ч түүнээс хойш хэчнээн олон аймшигтай мэдээг сонсов.

Бид хүн юм уу, араатан юм уу. Үүний эсрэг зүгээр л цахим сүлжээнд, пост оруулж, шэйр хийгээд суугаад байх уу. Хоёр хоногийн сенсациар хүчирхийллийн эсрэг тэмцдэг биш, 7 хоног яриад мартдаг биш, олон сар жил хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэх хэрэгтэй байна.

Тиймдээ ч маргааш хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай уулзалт зохион байгуулна. Сайн дурын хүүхэд хамгаалах апплейкшн зохиож, хүүхдийн төлөө олуулаа бодитой тэмцэнэ. Худаг-дэлгүүр-хөрш гэсэн гуравласан холбоотой хяналтыг сайжруулах нэг том санаачилга удахгүй эхлүүлнэ. Бид Засгийн газар УИХ-д 14 төрлийн шаардлагыг сарын өмнө явуулсан. Өнөөдөр хариу нь ирнэ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-26 17:14

хүний зовлонгоор ашиг битгий хай, аймаар юм дуулдахаар араас нь баярлаад ч юм шиг гараад ирэх юм, нэг их худлаа яриад ажил хийсэн дүр битгий үзүүл, улайд шавсан хар элээ шиг битгий гуагчаад орилоод бай. ингэж сенсаац�##�ж байхаар үнэхээр хүүхдийн төлөө, хүчирхийлэлийн эсрэг тэмцэх гэж байгаа юм бол дорвитойхон ажил хий, харин битгий хэвлэлээр шоудаад бай!!!

Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-27 07:47
Reply to  Зочин

Зөв л юм хийх гээд байна.Өөрөө дотор нь ороод оролцоод дэмжээд яваач.

Холбоотой мэдээ

Back to top button