Нийгмийн

ХОМ: Д.Сумъяабазарыг орлох хүмүүс 800 саяын үл хөдлөх, 60 саяын хурдан удмын адуутай

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч хийгээд Нийслэлийн засаг даргын албанд томилогдоод хэдхэн хонож байна. Тэрээр 2020-2024 онд зургаан орлогчтой ажиллах юм. Түүнтэй ажиллах зургаан эрхмийн нэрс өчигдөр эцэслэн шийдэглээ. Тодруулбал,

  • Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн,
  • Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг,
  • Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр,
  • Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө,
  • Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн,
  • Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг томилохоор болсон.

З.Төмөртөөмөөгийн хувьд УИХ-ын даргын зөвлөхөөр, Б.Сүхбаатар НОСК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд НИТХ-ын төлөөлөгчөөр өмнө нь ажиллаж байсан юм. Харин Ж.Сандагсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан байна. Н.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Одсүрэн нарын хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр анх удаа сонгогдож байгаа юм. 

Тэдний 2019 онд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулъя.

–Б.Сүхбаатар 880 саяын үл хөдлөх, 174.6 сая төгрөгийн орлоготой–

2019-2020 онд “НОСК”-ийн захиралаар ажиллаж байсан.

– Ж.Сандагсүрэн 19.4 сая төгрөгийн хадгаламжтай, гэр бүлийн орлогогүй–

2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдон дөрвөн жил ажилласан.

-Н.Баярчимэг 83 сая төгрөгийн орлого, 172 сая төрөгийн зээлтэй-

“Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-ийн Дэд захирлаар гурван жил ажилласан.

Б.Одсүрэн, Д.Ихбаяр, З.Төмөртөөмөө нарын хөрөнгө оруулгын мэдүүлэг авлагатай тэмцэх газрын нээлттэй мэдээллийн санд байсангүй. Уг нь З.Төмөртөөмөө 2016 оноос хойш УИХ-ын Тамгийн газарт гишүүний зөвлөх, УИХ-ын Ажлын албаны гишүүний зөвлөх, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button