ДЭЛХИЙ

Цасны тухай СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Цас дарсан цагаан өдрийн мэнд хүргэе. Одоо уншигч та бүхэнд цасны тухай сонирхолтой баримтуудыг дурдъя.

Цэнхэр, хар, ягаан өнгийн цас байдаг

Үнэндээ бол цасан ширхэг өнгөгүй, тунгалаг байдаг. Цагаан харагддаг учир нь усны талстаас бүх өнгөний гэрлийн долгион ойдог юм. Харин бүх өнгийн гэрэл нийлээд цагаан харагддаг гэнэ. Заримдаа хэтэрхий их тоос шороо наалдаж эсвэл цэвэр усны замагнаас ялгарсан пигментүүд цасыг хар, улбар шар эсвэл цэнхэр өнгөтэй болгодог байна. Тухайлбал астаксантин гэх бодис ялгаруулдаг замаг цасыг ягаан өнгөтэй болгодог аж.

Зарим цасны ширхэг 10 см голчтой байдаг

Зарим хүмүүс 5 см голчтой эсвэл 15 см голчтой цасны ширхэг харсан гэж ярьдаг аж. Эрдэмтдийн хэлж буйгаар бол цасан ширхэг тийм том хэмжээтэй болж болох юм гэнэ. Нэг удаа 38 см голчтой цас харсан гэж 1887 онд АНУ-ын нэгэн цэрэг мэдээлж байсан юм.

Ангараг дээр цас ордог

НАСА-гаас хийсэн компьютер загварчлалаар бол Ангараг гараг дээр цасан шуурга болдог аж. Уг загварчлалыг Ангараг гараг дээр буй роботуудаас ирсэн мэдээллийг ашиглаж хийсэн учир үнэн байх боломжтой юм. Судлаачид мөн нүүрс хүчлийн хийн талстаас бүтсэн үүл Ангарагийн өмнөд туйлаас илрүүлсэн байна.

Цаснаас айх өвчин

Цаснаас айхыг “Chionophobia” гэдэг ба энэ нь chion-цас гэх Грек үгнээс гаралтай үг юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button