Нийгмийн

Таксины жолооч үйлчлүүлэгч рүүгээ гар буу тулган сүрдүүлж, хулгайлахыг завджээ

Өнгөрөгч аравдугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэгт таксины жолооч үйлчлүүлэгч рүүгээ буу тулган сүрдүүлж, хулгайлахыг завдсан тухай мэдээллийг хохирогч талаас өглөө.

Бид энэ асуудлаар хохирогч эмэгтэй болох 52 настай иргэн М-тэй утсаар холбогдож мэдээлэл авсан юм.

-Уг хэрэг хэзээ, хаана, хэдэн цагийн үед болсон бэ?

-Аравдугаар сарын 25-ны 12:00 цагийн үед болсон. Бүтэнсайн өдөр байсан юм. Дүү бид хоёр Хархоринд байдаг Хатанбаатарын эмнэлэг/Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв/-ийн урдаас Дэнжийн мянгад байдаг гэр рүүгээ очихоор такси барьсан. Ингээд зорьсон газраа хүрсний дараа “Таксины төлбөрөө дансаар хийе” гэхэд, жолооч “Данс байхгүй” гэсэн тул би бэлэн мөнгө өгөхөөр цүнхээ уудалж байлаа.

Ингээд бид бууж амжаагүй байхад машин огцом хаазалж, дүү өнхөрч унаад ард үлдсэн. Хажууд байсан машиныг ч шүргээд, галзуу солиотой мэт хурдан явсан. Тэгээд би гайхах, айх зэрэгцээд “Хүүе ээ машинаа зогсоогооч ээ, би бууя” гээд уурлангуй хэлэхэд машиныхаа урд хайрцгаасаа гар буу гаргаж ирээд “Дуугүй болохгүй бол буудлаа шүү, гэж сүрдүүлсэн”. Гэрийн урдаас 200 орчим метр явсны дараа би машины хаалгыг нь онгойлгоод үсрээд буусан.

-Гар буу нь жинхэнэ буу байсан уу?

-Тэрийг сайн мэдэхгүй юм. Сайн харж чадаагүй. Маш түргэн хугацаанд л болоод өнгөрсөн. Ямар ч л байсан галт зэвсэгтэй явж байсан. Сүүлийн үеийн таксинууд тэгж явдаг болчихсон юм уу, мэдэхгүй юм. 50 орчим насны хүмүүсийг ингэж байгаа юм чинь залуу охидод их аюултай болсон байна.

-Та болон таны дүү унахдаа бэртэл авсан уу?

-Миний гар, хөл хөхөрч гэмтсэн. Харин дүүгийн хүзүү гэмтэж, хөдөлгөж чадахгүй байгаа. Толгой нь одоо өвдөөд, гэртээ амарч байгаа. Эмнэлэгт үзүүлэхэд золоор ясны хугарал байгаагүй, харьцангуй хөнгөн гэмтэлтэй гарсан.

-Таксины жолооч хэд орчим насны хүн байсан бэ, согтуу байсан уу?

-57, 58 орчим насны эрэгтэй хүн байсан. Суугаад юм яриад явахад лав согтуу байгаагүй. Яагаад тэгснийг нь бол сайн мэдэхгүй юм.

-Та цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Хандсан. Таксины жолоочоо олсон. Унаад үлдэх үедээ машины дугаарыг нь хараад амжсан байсан. Намайг дуудаж мэдүүлэг авна гэсэн. Одоогоор дуудаагүй байна. Тухайн өдрийнхөө орой цагдаагаас “Таныг сүрдүүлсэн хүн мөн үү” гэж дуудсан. Харахад “Мөн” байсан л даа. Тэр хүн өмнө нь ч бас ийм хэрэгт холбогдож байсан, цагдаад гэмт хэргийн бүртгэлтэй байсан гэнэ лээ. Сэтгэц нь өөрчлөлттэй, орж гардаг хүн байсан байх. Тухайн үед түргэн тусламж, хэв журам, дүүргийн хэлтсийн цагдаа, замын цагдаа гээд бүгд ирсэн.

-Таниас мөнгө нэхэх, эд зүйлийг тань дээрэмдэхийг завдсан уу?

-Тийм зүйл болоогүй. Зүгээр явж байгаад л буух гээд мөнгөө өгөх гэтэл гэнэт л ийм зүйл болсон. Настай хүн болохоор бас бид яагаад ийм үйлдэл гаргасныг гайхаж байна.

Хохирогч талаас бидэнд ийм мэдээллийг өгсөн юм. Уг таксины жолооч нь сэтгэцийн хувьд эрүүл биш байх магадлалтай бөгөөд урьд өмнө нь мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан аж. Иймд иргэд таксигаар үйлчлүүлэхдээ болгоомжтой болгоомжтой байж, суусан тээврийн хэрэгслийн дугаарыг харах, шөнө оройн цагт ганцаар үйлчлүүлэхээс аль болох сэргийлээрэй.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha
2020-11-03 18:32

Nuguu huduunus ired taxi gej nerleed shaagad baidag nuhduudiin tuluulul bndaa

eee
eee
2020-11-05 13:33
Reply to  Haha

tiim l baih

Hvn
Hvn
2020-11-04 15:01
Reply to  Haha

Shagaad bai terchin hotin yu ch vzeegvi guilagchin bizdaanuud l bga mashinii dugaar n hotinhol bgada

Ах
Ах
2020-11-04 21:49
Reply to  Hvn

Хотын дугаартай хөдөөний орк. Хот хөдөөгөө ч ялгахгүй дурак вэ чи. Юм үзээгүй хотын иргэн гэж бдаггүй юм.

Зочин
Зочин
2020-11-05 13:36
Reply to  Ах

vhsen nohoin otsgor hrn jinhene ym vzegv garuud chn hotod l bdg shv de

хүн бай
хүн бай
2020-11-04 18:03
Reply to  Hvn

хот хөдөөний юуны ялгаа бн орк л бол хот хөдөө хамаагүй

Zochin
Zochin
2020-11-03 20:15

Xaxax osorjamaa met avaad bhad ene met bailgui yahavdee jamaa hojim hoino ineghiig uguisgehgui shd

УБ хотын иргэн
УБ хотын иргэн
2020-11-04 20:57
Reply to  Zochin

Ингэхэд Осоржамаа жолооны үнэмлэхтэй юу?
2- т . Осоржамаа бол з�##�хуу хөнгөн амьдр�##�аар амьдарч гоёж мөнгө олж болдог гэж з�##�уучуудад буруу үлгэр дуури�##��##� үзүүлж бгаагиын жишээ шүү! Иргэд Осоржмааг хөөрөгдөөд бх шаардлагагүй санагддаг.

Зочин
Зочин
2020-11-04 08:16

Taxi gej solioroh huwi terend suuchihaad teriigee taxi geed bjin ylgaj salgah bichmeer yumaa

Nergyi
Nergyi
2020-11-04 09:14

Nuguu orkyyd ingej taksind vbj hereg taridag bygdoin huuj gargaaa

Зочин
Зочин
2020-11-04 09:17
Reply to  Nergyi

Хотын даргын өөрийгөө зөвтгөх арга энэ юм болов уу даа.

Ganaa
Ganaa
2020-11-04 11:35

Hudlaa shaagad bxin taxi baazuudin ПР л bna bi taxind yavdagui shu gehdee l hudlaa marketing

H
H
2020-11-04 15:17

Har massruugaa taxi jigluuled ehelleedee taxi bye

Зочин
Зочин
2020-11-04 16:47

Хөдөөнийх л байгаа. Хөдөөний иргэд Хотод олон нийтийн дотор ажиллаж амьдрах харьцааны соёл суутлаа наян жил. Төрсөн охиноо, дагавар хүүхдээ хүчирхийлэгчид бүгд хөдөөнөөс орж ирсэн хүмүүс байдгыг одоо ил зарлах ёстой.

Das
Das
2020-11-04 21:51
Reply to  Зочин

Угаасаа хөдөөнийх. Ойлгомжтой.

Зочин
Зочин
2020-11-05 13:35
Reply to  Das

shaaldaa badmaa

Зочин
Зочин
2020-11-05 02:37

Хувь Такси ёр нь л осолтой болсон их мөнгө нэхээдл нэг бол хурдан давхиж �##�чих шахаадл

хм
хм
2020-11-05 10:29

Гэнэ гэнэ боевик киноны эсрэг дүр мэт өөрийгөө боддог сэтгэцийн өвчтэй л хүн юм шиг бна даа. Эмчлэх газар нь хэвтүүлэхгүй бол.

Зочин
Зочин
2020-11-05 13:33

setgetsiin emgegtei bailgui dee

Зочин
Зочин
2020-11-05 13:34

Muu l ym bolwol huduunih geh ym hotiinhon tim ariuhan asudalgv yu te

Zochin
Zochin
2020-11-05 14:24

Setvel zuin daramttai hun bhaa. Eswl setgetsiin oorchlolttei .

Зочин
Зочин
2020-11-05 14:41

Сумъяабазар аа. Энэ жолооч хөдөөнийх үү. Уул нь манай хөдөөнийхөнд хүнд тулгах буу битгий хэл хотонд дуугарах буу олддогүй л дээ. Харин хотынхонд бол гав, газ, урт богино буу бас гар буу байдаг гэсээн. Дээр нь мансуурах бодис. Энэ жолооч мансуурсан ч байж магадгүй. Сайн бодвол бөхчүүдийн хэрэглэдэг допинг нь мансуурах бодисын тоонд орох уу

Холбоотой мэдээ

Back to top button