НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Эхнэрээ буудаж, хэргээ хаалгасан гэх Д.Бауыржан Баян-Өлгийн Засаг даргаар томилогджээ

Энэ оны аравдугаар сарын 28-нд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болсон. Үүгээр МАН-ын хорооны дарга Д.Бауыржаныг аймгийн Засаг даргад 39 төлөөлөгч 100%-ийн саналаар дэмжсэн юм. Тэрбээр одоо үүрэгт ажлаа хүлээн аваад буй.

-ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭЖ, БУСДЫН ЭРХ АШИГТ ХАЛДАЖ ТАНХАЙРСАН ХЭРЭГТ ЯЛ АВСАН Ч, ХЭРЭГ НЬ ТОДОРХОЙГҮЙ ШАЛТГААНААР ХААГДСАН-

Д.Бауыржан нь 1994-1997 онуудад Дэлүүн сумын Бүрэн дунд сургууль, 1994-1997 он ШУТИС-ийг Авто инженер, 1997-1999 он ШУТИС-ийг Техникийн ухааны магистр, 2009-2011 он Удирдлагын академийг Төрийн Удирдлага чиглэлээр тус тус төгссөн намтар, түүхтэй.

Түүнийг олон нийтийн зах худалдааны төвд танхайрсан, цаашлаад хардалтын улмаас авааль эхнэрээ буудсан зэрэг яриа нутгийнхны дунд яригддаг аж.

Тэгвэл Д.Бауыржаны нэр дээр бүртгэлтэй хэргүүдийг шүүж үзвэл, аймгийн ИТХ-ын даргаар ажиллахаасаа өмнө буюу 2010 оны арванхоёрдугаар сард #21002417 дугаарт Эрүүгийн хуулийн 181.3 буюу “Зэвсэг хэрэглэн бусдын эрх ашигт халдаж танхайрсан”, 151.1 буюу “Санамсаргүй олдсон эд хөрөнгө завших” хэргүүдэд тус тус буруутгагдаж, Баян-Өлгийн сум дундын шүүхийн 56-аар тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Харин 2011 оны долдугаар сарын 4-нд хэрэг нь тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болж, хаагдсан байна. Тэрбээр тухайн хэргийг үйлдэхдээ биеэ хянах чадвар сул, согтуурсан байсныг эх сурвалж хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, эхнэрээ буудсан гэх яриа хуулийн байгууллагаар тогтоогдоогүй ч, зэвсэг хэрэглэн, бусдын эрх ашигт халдаж танхайрсан гэх хэрэгт татагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болж, хаагдсан байна.

-ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭЖ ТАНХАЙРСАН БОЛ 5-8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ-

Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл. Танхайрах:

Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • Энэ хэргийг догшин авирлаж, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд давтан бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 181.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол ТАВААС ДЭЭШ НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.

-АРХИДАН СОГТУУРЧ ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭН, ТАНХАЙРСАН ХЭРГЭЭР ТОРГУУЛЖ БАЙСАН-

Мөн 2011 онд архидан согтуурч, танхайрсан гэх шалтгаанаар эрүүлжүүлэгдэж байсан бүртгэлтэй. Мөн тус жилдээ хэд хэдэн удаа техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдал хангаагүй, автомашины гэрэл дохио бүрэн бус хэмээх шалтгаанаар торгуулж байсан аж. 2014 оны аравдугаар сард ч Баян-Өлгий аймгийн “Тирлик” захад “олон нийтийг үл хүндэтгэж, хэв журмын зөрчил гаргасан” хэмээх шалтгаанаар торгуулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Т1 хасаг
Т1 хасаг
2020-11-04 10:25

Монгол дарга нараар соль баянөлгийд

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-11-04 19:25
Reply to  Т1 хасаг

Энэ �##�уурчин аймаар биш томилж байгаа МАН л аймаар юм даа. Алуурчин, луйварчдыг сонгож байгаа төр засаг эмэгнэлтэй. Монгол улс гэж байхгүй болж дээ. Хорвоогын бүх хог новшнууд төрийн эрх барьж байна. Нямбаатар наад �##�уурчин хасагдаа гаваа зүүлгээд л болоо юу.

зочин
зочин
2020-11-04 12:06

пээ, аймаар амьтан бэ

Эмээ
Эмээ
2020-11-04 12:34
Reply to  зочин

Хэт б�##�мад танхай хасаг юм, тэгээд түүнийгээ арг�##�аад ха�##�гаад байж чаддаг овжин гар байх нь. 4 жил ардууд нь зовждээ.

Зочин
Зочин
2020-11-04 21:20

Ийм л хүмүүсийн бүлэглэлээр МАН АН бүлэг байгуулагдаж байгаа ийм л намуудыг Монголын тэнэгүүд улсынхаа дээд түвшинд з�##�ж байгаа энэ бол шууд утгаараа Монголын иргэн бүрийн �##�даа тийм учраас энэ �##�дааг арилгахын тулд МАН АН ХҮН ЭЛЕКТРИД НАМ НОГООНЫ НАМ ГЭХ МЭТ намуудаас ард түмэн бүрэн ТАТГАЛЗ тэгэхгүй бол ард түмэн ядуурч улмаар �##�ь нэг том улсын мэдэлд шууд утгаараа орно гэсэн үг монголчуудын сонгосон тэр нам тэр хүмүүс нь та бид нарыг хятадад худ�##�даж хаяад л өөрсдөө мөнгөтэй болоод нуруугаа үүрээд л Монголоос гараад явчихна ... Тийм учраас МАН АН болон дээр дурдсан бусад намуудад итгэл хүлээлгэж сан�##�аа өгөх хэрэггүй ... Ийм �##�уучин луйварчин хулгайчид дүүрэн байгаа энэ намуудыг сонгосон бол таны �##�даа та өөрийгөө ядуурлын нүхэнд унагаж байна гэсэн үг юм ийм намуудыг ийм хүмүүсийг сонгож байгаа бол та хамгийн тэнэг хамгийн арчаагүй нэгэн ...

Монгол
Монгол
2020-11-06 08:06

Энэ хүнийг иргэн таны сонгосон төр засаг аймгийн ИТХ Монгол улсын хуулийн хүрээнд сонгож томилсон л бол та энд олон долоон зүйл донгодоод нэгнээ гутаан доромжлоод байх шаардлагагүй . Аймгийн засаг даргыг томилж сонгоход чиний оролцох оролцоо бол "сонгуульд оролцож сан�##�аа өгөх " явд�##� юм. ИЙМЭЭС ХУУЛИЙН ХҮРЭЭНД ТОМИЛОГДСОН ХЭН НЭГНИЙ ТАЛААР та дүгнэлт гаргадаг субъект биш гэдгээ ойлгож нийгмийн сүлжээнд хар мэдээлэл цацдаг явдлыг зогсоох хязгаарлах шаардлагатай болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button