УЛС ТӨРХУУЛЬ

ХӨШИГНИЙ АРД: Хэргээ тусгаарлуулах нэрээр ялаас ӨРШӨӨГДСӨН эрхмүүд

Энэ онд Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, сайд асан С.Баярцогт, Б.Болор, ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэхчлэн улстөрийн хүрээний томчууд ял авч, толгой дарааллан хорих анги руу ачигдсан. Хөшигний ард яригддагаар, өнгөрсөн зун томоохон улс төрийн чанартай хэргүүдийг шүүхээр шийдвэрлэхийн тулд шүүгчид амралтгүй ажилласөн бөгөөд төрд ажилласан түүхтэй эрхмүүдэд толгой дараалан ял оноосон билээ. Уг хоморгон дундаас эвтэйхэн байдлаар сугарч, ялгүй үлдсэн төрд ажилласан түүхтэй хэд хэдэн эрхмийг дор онцлов.

-Ч.ГАНЗОРИГ Ш.БАТХҮҮГИЙН ХЭРГЭЭР ШАЛГАГДСАН Ч, ЯЛГҮЙ ҮЛДСЭН-

Ч.Ганзоригийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байх үед Ш.Батхүү гадны банканд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, 160.1 сая ам.долларын зээл авсан. Уг хэрэг олон улсын Арбитрын шүүхээр шийдэгдэж, Эрдэнэт үйлдвэр эрсдлийн сангаасаа 40 сая ам.доллар, түүнчлэн шүүхийн зардалд 37 тэрбумыг тус тус зарцуулсан юм. Эл хэргийн шүүх хурал орон нутгийн сонгуулийн нүргээнт үеэр 10 хоног үргэлжилж, олон нийт, хэвлэл мэдээллийн хяналтгүй орчинд шийдвэрээ гаргасан юм.

ХӨШИГНИЙ АРД ЯРИГДДАГААР: Ш.Батхүү нь тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяртай ойрын харилцаатай байсан тул Ч.Ганзориг, Д.Сугар нарт амаар чиглэл өгснөөр, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг үйлдвэрээ барьцаалуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан гэгддэг. Эл логик хэдийгээр шүүх дээр батлагдаагүй ч, процесс дунд Д.Сугар, Ч.Ганзориг нар хэргээс чимээгүй мултарч, уснаас хуурай гарч чадсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн аавынхаа хэрэг шийдвэрлэлтэд нөлөөлөл үзүүлсэн гэгдэж буй.

-ТӨМӨР ЗАМЫГ ТӨРД АВАХАД ГОЛ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭСЭН Д.ГАНБАТ, ХЭРГИЙГ ТУСГААРЛАХ НЭРЭЭР МУЛТАРСАН-

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг өнгөрөгч онд АТГ-аас саатуулан шалгасан. Түүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Ерөө сум дахь Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр замыг концессоор барьж, түүнийгээ төрд хэт өндрөөр буюу 183 тэрбум төгрөгөөр зарсан, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар тус тус шалгасан. Улмаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9-ийн 1 буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-ийн 2 дахь хэсэг буюу “Гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдсэн юм. Уг хэрэг удаан хугацаанд шалгагдсан бөгөөд түүнийг өнгөрөгч оны 12-р сард нууцаар хил нэвтрэхийг оролдох үед АТГ-аас саатуулж, хилийн хориг тавьж байв.

ХӨШИГНИЙ АРД ЯРИГДДАГААР: Түүнийг анхнаасаа уг төмөр замыг төрд авахын тулд “Монголын төмөр зам” ХК-ийн захирлаар томилсон гэх нь ч бий. Учир нь тэрбээр 2015 онд албандаа томилогдсон бөгөөд дараа жилийнхээ зун нь буюу 2016 оны долдугаар сард ажлаа өгсөн. Хэдий богино ч тэрбээр энэ хугацаанд гол ажлаа хэдийн амжуулчихсан гэх логик харагддаг. АН дийлэнх олонхиор төр барьж байхад буюу М.Зоригт Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байхад уг асуудлыг халгаагаагүй учир Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын гарын үсгээр төмөр замыг төрд авах ажлыг хийсэн хэмээх нь бий. Ийн хэргийг шалгах явцад Д.Эрдэнэбат шүүхээс ял авч, харин Д.Ганбатын хэргийг тусгаарлах нэрээр цэвэрхэн татаад авчихсан юм.

-Н.ЗОЛЖАРГАЛ ХЭРГЭЭ ХЭРХЭН ТУСГААРЛУУЛАВ-

Н.Золжаргал нь Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас шилжүүлэн авахад хувийн хэвшилд хэт давуу байдал олгосон, тэрчлэн авлигын сүлжээ үүсгэсэн гэх үндэслэлээр шалгагдаж байсан. Гэвч түүний хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нэрийдлээр Д.Ганбатын хэрэгтэй хамт тусгаарласан.

ХӨШИГНИЙ АРД ЯРИГДДАГААР: Н.Золжаргалыг сайн эдийн засагч, цаашлаад логик сэтгэлгээ сайтай гэдэг утгаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилсон гэгддэг. Тэрбээр албандаа томилогдоод ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргээр маш их мөнгийг зах зээл рүү гаргасан. Ингэх явцдаа нэр бүхий компаниудад давуу байдал үүсгэсэн зэрэг хэргүүдээр АТГ дээр шалгагдаж, хожим тусгаарлагдсан. Түүнийг Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг ч сүүлийн жилүүдэд өнөөгийн Ерөнхийлөгчтэй ойртох замаар хэргээ тусгаарлуулах гол лоббигоо хийсэн гэгдэж буй.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Эрдэнэт үйлдвэрийг гадны банканд барьцаанд тавьж, арваад жил дэлхийд булай болгосон түүх эцэстээ тэр үеийн захирал асан Ч.Ганзоригт бус ганцхан Ш.Батхүүд хамаарах болсон нь хачирхалтай. Цаашлаад Д.Ганбатын хэрэг дээр төрд хувийн хэвшлийн барьсан төмөр авахыг зөвшөөрч гарын үсэг зурсан хоёр хүний нэг нь шууд ял авч, нөгөө нь мултарсан нь хачин логик. Түүнчлэн Н.Золжаргал Херо Баатарын нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилласан нь санамсаргүй хэрэг биш болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдов.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

    1. UNE TOGTVORJUULSANM IPOTEKIIN ZEEL NEVTRUULSEN NI TEGEED BURUU BOLJ BAINA UU? ODOO TEGVEL IPOTEKIIG BOLIOOD UNIIG GARGUUND NI SUL XAYALDAA YAXXIG NI XARTSGAALDAA XUNIIG YALLAXIIN TULD YALLAJ BOLOXGUI BAIXAA

  1. Ганбат төмөр замын хэрэгт буруутан байх ямар ч боломжгүй, наад захын төрийн ####ыаны статусаа ойлгодоггүй захи####гат сэтгүүлчдийг өрөвдөх юм. Згр нэг төрийн өмчит компанийн захир#### сангийн сайдад өгсөн бичгээр сангийн яам мөнгө олгох боломж байх уу?!!
    Тэгэхдлээр том сүлжээний хэрэг болгож харагдуулах гэсэн зохиомол жүжиг.

  2. нэг том нь хэлэхгүйгээр юм уу маш том авилга өгөхггүйгээр Ганзориг Сугар болон бусад тий ажил хийх үү .. үгүй…

  3. Zoljargal hamgiin hulgaich yagaad yl avahgui bga uom be.Budaa guriliin hergeer baga nasni huuhduud olon jiliin yl avch bhd Gadaadad haustai neher shuu.Bayriin haus huraagaad bga uom chin Zoljargaliinhiig shuud huraa

  4. ЗОЛЖАРГАЛ БОЛ ЖИНХЭН УДАМААРАА ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАР ЭНЭ ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ ХУДЛАА ШУДРАГА ЮМ ЯРЬЖ БАЙХААР ИЙМЭРХҮҮ ХУЛГАЙЧАА ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭХГҮЙ БОЛ ИРЭХ СОНГУУЛЬД САЙН ЮМ ИЙМЭРХИЙ ХУЛГАЙЧ НАРААС БОЛООД БҮДРЭН ШҮҮҮ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button