НИЙГЭМ

ШУУРХАЙ: 100 км зайд 5.4 магнитуд хүчтэй газар хөдөллөө

Eguur Mn · ШУУРХАЙ: 100 км зайд 5.4 магнитуд хүчтэй газар хөдөллөө

Өнөөдөр /2020.11.05/ 11.00-11.05 минутийн орчимд Улаанбаатар хотод 5.4 магнитуд хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт мэдрэгдсэн талаар цөөнгүй иргэн цахим хуудсандаа бичсээр байна.

Зарим айлын ор хөдөлсөн гэнэ. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодруулахад “Газар хөдөлсөн нь үнэн. Мөн Сэлэнгэ, Дархан-Уул аймагт газар хөдөлсөн талаар мэдээ ирлээ” гэв.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 километрийн зайнд 5.4 магнитудын газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгийн иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.

Сонирхуулахад, Газар хөдлөх бүсэд Улаанбаатар хот багтдаг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button