Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Даргагүй ч “ДАРГАТАЙ” намын Их хурлаас юу хүлээх вэ

“Бүлэг, фракциудад идэгдэж, манай нам үнэндээ бүтэхээ байжээ” гэсэн дүгнэлтэд хүрээд, 2016 оны сонгуулийн дараа дүрмээ сольж гангарч байв, АН. Гэвч өнөөх алдарт шинэчилсэн дүрмийнхээ мэхэнд өөрсдөө бүдэрч, 2020 оны сонгуулийн дараа удирдлагын баг нь тэр чигтээ үг дуугүй ажлаа өгөөд явахаас өөр аргагүй байдалд оров. Хуучнаар жаахан амьсгаа авч, ааг зааг хийнгээ ганц нэг лоббигоо шигтгэж чаддаг байж. Энэ удаа зүгээр л Ерөнхийлөгчийн халаас руу намаа чихэж орхиод, хаалгаа гаднаас нь хаагаад гарцгаасан.

Өнөөх шинэчилсэн дүрмээрээ өнгөрөгч найман сарын сүүлээр намын шинэ даргыг сонгох ёстой ч Ерөнхийлөгчийн хүслээр хойшлуулсан. Ингэхдээ болохоо байчихсан дүрмээ өөрчлөх замаар даргаа сонгох нь зүйтэй гэх шалтаг олж, энэ сарын 16-нд Их хурлаа товлосон юм. Мэдээж, УИХ-ын сонгуулиас хойш төрийн тэргүүн нэг хором ч амар жимэр суулгүй ажиллаж, АН-ын хөлийг бэхжүүлэх ажлыг амжилттай хийж, хэд хэдэн аймагт ялуулав.

Одоо АН-д хэсэгтээ Ерөнхийлөгчийг дагаж байж, улс орны хэмжээний том намын бүтцээ хадгалахаас өөр аргагүй. Нөгөө талд намаа нам шиг бүтцээр нь чирч байж, Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөтэй оролцоно. Басхүү улстөрийн намын хөгжлийнхөө талаас төрийн тэргүүнээс ангид зарчмаараа хөгжих зүй ёсны шаардлага ч байна. АН өнгөрсөн удаад Алунгоо эхийн таван сумыг нэгтгэж барьсан сүртэй нэр дэвшигчид өрсөлдүүлж, улс орон даяар намын дотоод сонгууль зохион байгуулж байв.

Гэвч энэ удаа таван сум баглаж агсаад, орон нутгаар хөтөлцөн тойрч хэлбэрдэлтийн шоу хийх тэвчээртэй нэр дэвшигчид өрсөлдөх магадлал маш бага. Шинэ дүрмээрээ ингэж сонгуульддаг хэлбэрээ халж, шуудхан намын даргаа фракциудаасаа сонгох хэлбэр лүү орно гэсэн яриа нам дотор нь хүчтэй яригдаж байна. АН-ын даргын сунгаанд Ц.Оюунгэрэл, Лу.Гантөмөр, Ц.Туваан, Я.Санжмятав, Т.Амартүвшин тэргүүтэй нэлээд хэдэн эрхмийн нэр яригдаж буй. Эднийг яг фракцийн төлөөлөл болгож харах бас боломжгүй юм.

Эдүгээ АН-д Ерөнхийлөгчийн харьяаны МоАХ-оос өөр шууд нөлөөллийн хүчтэй фракци байхгүй болчихсон. “Шонхор” фракцийн хүч С.Эрдэнэтэй хамт бөхийж, МҮДН, Нэг ардчилал, Алтангадас фракцийнхан бүдгэрч, бүүдийсэн. Тэд намын шинэ дүрэм хэрхэн зурагдахаас шалтгаалж, амь бөхтэй үлдэж чадах хувь заяа нь шийдэгдэнэ. Мөнхүү энэ удаагийн АН-ын Их хуралд Ц.Элбэгдоржийн нөлөөлөл хэрхэн орох нь уу гэдэг нь ихээхэн чухал асуудал юм.

Яг үнэндээ АН саях сонгуулийн дараа ХҮН, МАХН-тай зэрэгцэх хэмжээний бүтцийн жижигхэн нам болж, лидергүй, тактикгүй, дэмжигчдийнхээ урмыг хугалсан бөөн хүмүүсийн нэгдэл болтлоо буурсан гэдгээ л харуулсан. Эдүгээ улам бүр дотоод ардчилалгүй болж, шууд байдлаар төрийн тэргүүнийхээ халаасанд орж буй нь харамсалтай. Ардчилсан үзлийг амь шигээ хайрладаг намын үүрийн жинхэнэ партизануудын итгэл үнэмшил цаашид хэрхэхийг таахад ч бэрх юм.

АН-ын шинэ удирдлага хэн байхаас хамаарч нам доторх дотоод ардчиллын салхи сэвэлзэх эсэх нь шийдэгдэнэ. Тиймээс энэ удаагийн АН-ын Их хурлаас гайхамшигтай шийдэл, сайн дарга хүлээхээс илүү Ерөнхийлөгчийн нөлөө хэр хэмжээнд сууж өгөхийг харах нь илүү чухал асуудал болчихоод байна. Одоо АН даргагүй харагдаж буй үнэндээ дарга нь хэдийнэ Ерөнхийлөгч болсон билээ. Тийм уур амьсгалаас ардчилагсад чухам юу хүлээх болохыг удахгүй бид харна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
би
би
2020-11-06 08:48

АН-д Я.Санжмятав л сайн дарга болно доо. Элдэв мөнгө төгрөг буруу муу зүйлд хутг�##�даагүй, удирдан зохион байгуулах чадвар сайтай, хүмүүсийг эвлэрүүлэх чадамжтай, улс төрд олон жил болж танигдсан хүн дээ.

Gishuun
Gishuun
2020-11-06 10:26
Reply to  би

Lider alga daa baigaa hediigee bugdiig baraanaar budchihsan . Yana daa hu

Зочин
Зочин
2020-11-10 12:05
Reply to  Gishuun

Жонхуугийн савар оролцоо байхад юун лидер? гайгүй лидер болох хүмүүсийг тэр жонхууруулсан

Бат
Бат
2020-11-06 14:02

Цаасан дээрх АН.2024 онд 5 сууд�##� авб�##� их юм.
Гишуудийнхээ итгэлийг �##�дчихаад ардуудын итгэлийг авна гээд байдаг м�##�нууд

Холбоотой мэдээ

Back to top button