“Оюуны өмч-Оюунлаг залуус” уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах Оюуны өмчийн тухай хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн Legis баг, Илтгэх урлаг, мэтгэлцээний Berkeley клубтэй хамтран их сургуулийн оюутнуудын дунд зарласан “Оюуны өмч-Оюунлаг залуус” сэдэвт парламентийн мэтгэлцээн, уран илтгэл, шилдэг бүтээл, эсээ бичлэгийн уралдааны дүн гарч шалгарсан оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН ТЭМЦЭЭНД НИЙТ 40 БАГ ОРОЛЦСОНООС:
Тэргүүн байр: Шихихутуг их сургуулийн "НОБИ” баг.
Дэд байр: СЭЗИС, ШУТИС-ийн "ХАЙР” баг.
Гутгаар байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн "BRITTA” баг.
ШИЛДЭГ МЭТГЭЛЦЭГЧ: MAXIMUM багийн гишүүн.
УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД 40 ИЛТГЭГЧ ОРОЛЦСОНООС:
Тэргүүн байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа.
Дэд байр: Их засаг хууль зүйн сургуулийн оюутан А.Гантөгс.
Гутгаар байр: Их засаг хууль зүйн сургуулийн оюутан Д.Батням.
ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД 9 БҮТЭЭЛ ИРСНЭЭС:
Тэргүүн байр: П.Уянга, БҮТЭЭЛ: 05 "Анзаараагүй хулгай”.
Дэд байр: SUPER SAYAN, БҮТЭЭЛ: 09 "Махан тархины махгүй эрхтэн”.
Гутгаар байр: Батцэцэг, БҮТЭЭЛ: 07.
ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД НИЙТ 18 БҮТЭЭЛ ИРСНЭЭС:
Тэргүүн байр: МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутан Г.Сайханзул.
Дэд байр: МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутан Б.Бямбазаяа.
Гутгаар байр: МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутан О.Дамдиндулам.
ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛЖ, ИДЭВХТЭЙ ХАМРАГДСАН БҮХ ОЮУТНУУДДАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!
ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Damdindulam xamgiin mundag ni shvv <3