НИЙГЭМ

“Оюуны өмч-Оюунлаг залуус” уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах Оюуны өмчийн тухай хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн Legis баг, Илтгэх урлаг, мэтгэлцээний Berkeley клубтэй хамтран их сургуулийн оюутнуудын дунд зарласан “Оюуны өмч-Оюунлаг залуус” сэдэвт парламентийн мэтгэлцээн, уран илтгэл, шилдэг бүтээл, эсээ бичлэгийн уралдааны дүн гарч шалгарсан оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН ТЭМЦЭЭНД НИЙТ 40 БАГ ОРОЛЦСОНООС:
Тэргүүн байр: Шихихутуг их сургуулийн “НОБИ” баг.
Дэд байр: СЭЗИС, ШУТИС-ийн “ХАЙР” баг.
Гутгаар байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “BRITTA” баг.

ШИЛДЭГ МЭТГЭЛЦЭГЧ: MAXIMUM багийн гишүүн.

УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД 40 ИЛТГЭГЧ ОРОЛЦСОНООС:
Тэргүүн байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа.
Дэд байр: Их засаг хууль зүйн сургуулийн оюутан А.Гантөгс.
Гутгаар байр: Их засаг хууль зүйн сургуулийн оюутан Д.Батням.

ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД 9 БҮТЭЭЛ ИРСНЭЭС:
Тэргүүн байр: П.Уянга, БҮТЭЭЛ: 05 “Анзаараагүй хулгай”.
Дэд байр: SUPER SAYAN, БҮТЭЭЛ: 09 “Махан тархины махгүй эрхтэн”.
Гутгаар байр: Батцэцэг, БҮТЭЭЛ: 07.

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД НИЙТ 18 БҮТЭЭЛ ИРСНЭЭС:
Тэргүүн байр: МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутан Г.Сайханзул.
Дэд байр: МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутан Б.Бямбазаяа.
Гутгаар байр: МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутан О.Дамдиндулам.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛЖ, ИДЭВХТЭЙ ХАМРАГДСАН БҮХ ОЮУТНУУДДАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button