СПОРТ
“Ховд” дэвжээний нээлтийн барилдаанд Б.Пүрэвсайхан түрүүллээ

Ховд аймгийн “Ховд” дэвжээний бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан өчигдөр болов. Тус барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв. Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам гуравт шалгарлаа.
Нээлтийн барилдааны уран барилдааны шагналыг Ховд аймгийн Булган сумын харьяат, сумын заан, чөлөөт бөхийн ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүртсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.