НИЙГЭМ

Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна

БИЛГИЙН ТООЛЛЫН 25

2020.11.10 / МЯГМАР ГАРАГ

НАМРЫН АДАГ ӨЛЗИЙТ УЛААН НОХОЙ САРЫН ТАВАН

ШАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 07.51-17.21

Суудал: Уул

Аргын тооллын 11 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 25, Бага морь одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button