Д.Нямхүү: Ковид-19-ыг дотооддоо алдсан ч, бидэнд нуух шаардлага байхгүй
Шинэ төрлийн коронавирус буюу Ковид-19-ийг дотроо алдсан байж болзошгүй тул УОК-оос шуурхай хурлыг зарлаж, хуралдаж байгаа гэх мэдээлэл цахимд түгсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор бид ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй холбогдож, ярилцлаа.
-ОХУ-ын ачаа тээврийн жолоочдоос халдвар илэрсэн гэж байсан?
-Монгол улсад 374 тохиолдол байна. Тэрнээс 317 тохиолдол эмчлэгдсэн. Ингээд цаана нь 57 тохиолдол байгаа. Түүнээс гурван тохиолдол нь ОХУ-ын ачаа тээврийн жолоочид юм. Тухайн жолоочид УОК өөрсдөө хүсэлтээ тавиад, тэдний хүсэлтийг харгалзаж албаны хүмүүстээ тохиролцсоны дагуу ОХУ руу Алтанбулагийн боомтоор нутаг буцаасан.
Тэгэхээр цаана нь 54 жолооч үлдсэн гэсэн үг. Эдгээр хүмүүс одоогоор бүгд эмчилгээ хийлгэж байгаа. Тэгэхгүй бол тоог нь харахаар 57 хүн эмчилгээнд байгаа гэчхээд 54 хүн гээд хэвлэлээр зарлаад байгаа учир иргэд төөрөгдөөд байх шиг байна. Тэдгээр иргэд Монголын нутагт байхад вирус илэрсэн учир нийт тохиолдлын тоонд ороод явж байгаа. Гэвч эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн тоонд орохгүй гэдгийг сайн санах нь зүйтэй.
-Өнөөдөр бас шинээр 6 хүнд ковид илэрсэн гэсэн шүү дээ. Хаанаас хэзээ илэрсэн бэ?
-Өнөөдөр 6 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 4 хүний давтан шинжилгээнээс 12 хоног дээрээ халдвар илэрсэн. Тэдгээрийн гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүн. Мөн аравдугаар сарын 21-ны өдөр Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эрэгтэйгээс коронавирус илэрсэн.
-Шинээр илэрсэн иргэд бүгд тусгаарлалтад, аюулгүй байгаа гэж үзэж болох уу. Иргэд айдастай байгаад байгаа шүү дээ.
-Тэд бүгд тусгаарлагдах байранд байхдаа шинжилгээнээс вирус илэрсэн учир ямар ч эрсдэлгүй. Тэдгээр иргэдийн 12 дахь давтан шинжилгээнээс ийнхүү коронавирус илэрсэн.
-Ковид-19 халдварыг дотооддоо алдсан гэх яриа яригдаад байна. Энэ үндэслэлтэй юу?
-Тийм байх боломжгүй. Бид харин ч маш шуурхай, үнэн мэдээллээр иргэдээ хангаж ажиллахыг хүсдэг. Хэрэв үнэхээр мэдээлэл нуух байсан бол ХӨСҮТ-ийн сувилагчаас вирус илэрснийг хэлэхгүй шүү дээ.
-Тусгаарлагдаж буй хүмүүсээс 19,20 дахь хоногт шинжилгээ аваад байна уу. Хэр хугацааны давтамжтай шинжилгээ хийж байгаа вэ?
-Ирсэн хүмүүсээс 24 цагийн дотор шинжилгээ авч, дараа нь 7 хоногийн дараа, 14 хоногийн дараа гэх мэтчилэн хийж байгаа. Маш их хөрөнгө, мөнгийг зарж удаа дараа давтамжтай хийж байгаа. Эс бөгөөс хүмүүсийн яриад буй шиг 19,20 хоногийн дараагаас шинжилгээ авна гэж байхгүй. Хэрэв ковидыг дотооддоо алдвал, хуурай өвсөнд гал алдсан мэт болох учир бид хэдийгээр шүүмжлүүлж, хараалгаж байсан ч аль болох үнэн, шуурхай байхыг хичээн ажиллаж байна. Гэтэл хүмүүс 21 хоногоо боль, тусгаарлалтын хоногийг 14 болгож бууруул гээд байгаа. Ингэж болохгүй. Гадаадад яагаад тэд дэх хоног дээрээ илэрлээ гэж ярихгүй байна вэ гэхээр нэгэнт дотооддоо алдсан учир хэд дэх хоногтоо вирус илэрснийг хянах боломжгүй байгаатай холбоотой.
-ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа сувилагчийн биеийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Биеийн байдал нь хэвийг ажиглаж байгаа. Тус сувилагчтай хамт байсан 5 эмчийн нэгээс коронавирус илэрсэн.Ингээд нэг эмч, нэг сувилагч коронавирусийн халдвар авлаа. Гэвч бүгд халдварын аюулгүй нөхцөлд, тусгаарлалтад байсан учир мөн л эрсдэлгүй. Бид тэдгээр эмч нараас дахин дахин шинжилгээг хийж, шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг хянаж байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаг хугацааны асууд�##� гэдгийг юу гэж ойлгодог вэ Өвчин тусна Гэхдээ вакцин гарахаас өмнө үү дараа юу монголчуудад гэдэг л бх Найдвартай вакцин гарсны дараа бол азтай тохиолдол байж болох л гэж ойлгож болох болов уу гэж л ойлгох уу
Хугацааг юун богиносгох вэ! Харин ч 30 хоног болговол яасан юм бэ? 20 хоног дээрээ илэрч байгаа чинь 22 хоног дээрээ ч илэрч мэднэ. Хүний бие мах бод, хоол хүнс, газар орон, цаг агаар сэлтээс болоод дэлхийн жишиг стандартаас ондоо байж мэднэ шүү дээ. Эмнэлгийнхэн маань өдий хүртэл барьж чадаж байхад хүмүүс дэмий донгосох хэрэггүй. УОК-ынхон сэтгүүлчид хэрэлдэхээсээ журам зөрчиж увайгүй аашлагчидтай хатуурхаач. Хоол унд нь гайгүй л болсон юм байна гэнэ шүү дээ. Манай хүүхэд саяхан Америкаас ирээд 21 хоног байгаад гарсан.
За одоо тайван байцгаа. Маск ямарч тус нэмэргүй, тэгээд өвдвөл өвдөөд эдгэвэл эдгээд л бусдын адил туулаад өнгөрнө. Я�##�тайв.