Энтертайнмент

ЗӨВЛӨМЖ: Норсон номыг зөв хатаах аргууд

Санаандгүй байдлаар ном норох асуудал түгээмэл тохиолддог билээ. Харин норсон номыг буруу хатаавал үрчийж сагсайн эргээд хэвэндээ ордоггүй. Тэгвэл нороогүй мэт хатаах дараах аргуудаас туршиж үзээрэй.

-Гялгар уутанд хийж нэг хоног хөлдөөнө. Түүний дараа уутнаас нь гаргаад үсний сэнсээр үлээлгэж хатаана.

-Норсон хуудаснуудын завсар цэвэрхэн цагаан цаас хавчуулна. Ингэхдээ дэвтэр болон сонины цаас ашиглаж болохгүй. Учир нь бичиг зураас нь үлдэх эрсдэлтэй байдаг. Цэвэрхэн цаасаа хавчуулаад номоо хааж, хүнд зүйлээр даруулж эсвэл юмны завсар хавчуулж тавиарай. Энэ нь үрчийхгүй хатахад нэн тустай. Хэрэв хэт их усархаг бол жаахан усыг нь сэгсрээрэй.

-Бага зэргийн норсон, чийг авсан тохиолдолд цаас хийн хоёр талаас нь хавчаад хаттал нь орхино.

-Энгийнээр цонхны тавцан дээр наранд тавиад хатааж болно.

-Хүнсний битүүлэг уутанд хийгээд агаарыг нь соруулан наранд хатаана.

Түүнчлэн номноос бусад хуудас цаас, мөнгө зэрэг норсон тохиолдолд индүүдвэл үрчийлгүй хатна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-15 04:07

Cephalexin Respiratory Pet Rats [url=http://cialibuy.com]Cialis[/url] Buy Generic Celexa Online Genuine Lasix Online Comprar Cialis 10 Mg

Холбоотой мэдээ

Back to top button