ДЭЛХИЙ

REUTERS: Монголчууд гаднаас тээвэрлэсэн зуу, зуун халдварынхаа нэгийг алдлаа

Бид шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд дэгдсэнээс хойш хүн амынхаа дунд тархаалгүй, барьж тогтоосоор жил орчмын хугацааг элээлээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүх Монгол улс Геннисийн номонд бичигдэж магадгүй хэмээн ярьж, ДЭМБ бидний тухай баримтат кино хүртэл хийгээд байв.

Гэвч өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хүн амын дундаас коронавирусийн халдварын анхны тохиолдлыг бүртгэсэн билээ. Харин энэ талаар гаднын хэвлэлүүд ч бичиж эхэлжээ.

Тухайлбал Reuters агентлаг энэ тухай мэдээндээ,

“Монгол улс гаднаас тээвэрлэж ирсэн хүмүүсээс бүртгэсэн зуу зуун тохиолдол дээрээ нэмж анх удаа хүн амынхаа дундаас халдвар бүртгэлээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан шуурхай хуралдааны үеэр “Улаанбаатар хотод оршин суудаг эмэгтэй ОХУ-аас бараа тээвэрлэдэг автомашины жолооч нөхрөөсөө халдвар авсан. Нөхөр нь 21 хоног тусгаарлагдсаны дараа халдвартайгаа мэджээ” хэмээн ярьсан байна.

Тэд халдвартай нь батлагдсан хоёр хүнтэй харилцаанд орсон хүмүүсийг илрүүлэн тусгаарласаар байгаа аж. Монгол Улсад нийт 376 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүний амь эндээгүй байна.

ДЭМБ-ын захирал Тедрос Адханом өнгөрсөн долоо хоногт твиттер хуудастээ энэ орныг сайшааж, “Вирусийн халдварыг алдалгүй явж болдог гэдгийг харуулсан” хэмээн бичсэн юм” гэжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button