Сурвалжилга, Нийтлэл

“Miss Earth 2020”-д ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН оролцож буй Б.Баттогтох гэж хэн бэ

Шинэ коронавирусийн цар тахлын улмаас маш олон тэмцээн уралдаанууд онлайн хэлбэрт шилжин зохион байгуулагдаж байгаа билээ.

Тэдний нэг нь “Miss Earth” тэмцээн юм. Тус тэмцээн 2001 оноос хойш жил болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн ялагчаар Пуэрто Рикогийн мисс Неллис Пиментел тодорч байжээ. Харин манай улсаас оролцсон Т.Аззаяа Шилдэг үндэсний хувцас болон Авьяаслаг мисс тэмцээнд алтан медал авсан байна.

Энэ жилийн тэмцээн есдүгээр сарын 21-ний өдөр эхэлсэн бөгөөд оролцогч болгон 14 видео танилцуулга хийх ёстой аж. Тэгвэл “Miss Earth2020 ”-д Монголыг төлөөлж оролцож буй Б. Баттогтохын тухай баримтуудтай танилцацгаая.


Тэрбээр Шанхай, Филлипинд амьдарч байсан бөгөөд одоо Италид суурьшилтай.

Б.Баттогтох 17 настайдаа Шанхай хотод суралцах зорилгоор очжээ. Тэндээ долоон жилийн турш амьдарсны дараа “Fashion One” телевизэд продюссерээр ажиллахаар Филлипин улсын Сэбу хот руу нүүжээ. Харин одоогоор Италийн Ром хотод амьдарч байгаа юм.

Олон мэргэжлээр ажиллаж үзжээ.

Тэрээр продюсерээр дэлхийн олон оронд ажиллаж байсан. Филлипинд телевизийн гэрээ дуусаад сэргээгдэх эрчим хүчний салбарт мөн ажиллажээ.  Харин гурван жилийн өмнө “Future Energy Foundation”-г үүсгэн байгуулсан байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл бичиж, танилцуулгаа бэлджээ.

Хятад, Англи, Итали хэлтэй.

Хичээлийн номууд нь хятад, англи хэлэн дээр байсан учир түүнд хэл сурахад нь их түлхэц болж өгчээ.

Загварын ертөнцөд эрт хөл тавьсан.

Анх 15 настайдаа загварын дамжаанд явж эхэлсэн аж. Үүнээс хоёр жилийн дараа Шанхай хотод суралцаж байхдаа хичээлийнхээ зав зайгаар загвар өмсдөг байжээ.

Сонирхолтой спортуудаар хичээллэдэг байсан.

Б.Баттогтох арлын оронд амьдарч байхдаа усан моторын спортоор шаргуу хичээллэж Филлипин улсын аварга болсон байна. Тайландад очоод тай боксоор хичээллэж байжээ.


Монголоо төлөөлж оролцож буй Б.Баттогтохыг дэмжихийн тулд “Miss Earth-2020” фэйсбүүк хуудсыг дагаж, шалгаруулалт болон зураг авалтын дор коммент бичиж лайк, шэйр хийх учиртай юм байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Za il
Za il
2020-11-13 08:28

Un har tembuu vee za il

Иргэн
Иргэн
2020-11-13 09:28

Дайчин бүсгүйгээ з�##�уучууд сайн дэмжээд өгөх хэрэгтэйшдээ?! Амжилт хүсье?!

Иргэн
Иргэн
2020-11-13 10:25

Мисс зисс гэгч тэмцээн чинь хүний гадна т�##�ыг л голлон хардаг, өнгө мөнгөний тэмцээн дээ. Имй тэмцээнд эрдэм, номтой, гайгүй бүсгүйчүүд огт орж харагддаггүй, голдуу энэ хүүхэн шиг хөлөө дэлгэж, бараг �##�цайж суудаг хүүхнүүд л орж байдаг, энэ тэмцээн гэгчээр д�##�имдуулж, өөрийгөө мөнгөтэй эрчүүлд харуулах, тэднээс хэд гурвыг уург�##�ах санаатай, бас тэгээд дэмжээд өгөөч гээд з�##�хаачих юмаа.

Зочин
Зочин
2020-11-13 15:51

атаархуу шаарнууд вэ та нарыг гэртээ �##�цайшаад фэйсбүүк ухаад сууж байрад энэ хүн амжилтанд хүрээд явж байна

test
test
2020-11-19 22:04

test

A l
A l
2020-11-22 10:19

Pag umhii a l tai gi chii dee haha

Холбоотой мэдээ

Back to top button