ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

“COVID-19” БА ХҮҮХЭД: Ихэвчлэн шинж тэмдэг ИЛРЭХГҮЙ, суурь өвчлөлтэй бол ХҮНДЭРНЭ

21 хоногийн тусгаарлалтаас гараад коронавирусийн халдвартай нь батлагдсан жолооч Д-гийн дөрвөн настай хүүгий шинжилгээ эерэг гарсан талаар өчигдөр /2020.11.13/ ЭМЯ мэдэгдсэн. Жолооч Д эхнэрийн хамт халдвар авсан бөгөөд нэг болон дөрвөн настай хоёр хүүхдийнхээ хамт ХӨСҮТ-д тусгаарлагдсан юм.

Мөнөөх хүү 23 айлын 27 хүүхдийн хамт цэцэрлэгтээ явж байсан нь тогтоогдсон. Нөгөөтээгүүр Дархан-Уул аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол /Сэлэнгэ дэх батлагдсан тохиолдол болох 74 настай эмэгтэйн бэр/ хүүхдээ дагуулан 95 орчим хүүхэдтэй тоглоомын төвд тоглуулсан байгаа юм. Ингээд олон тооны хүүхдүүд коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Шинэ коронавирус үхлийн аюултай тахал биш, эдгэрч эмнэгддэг өвчин. Гэхдээ бага насны хүүхэд тусвал ямар эрсдэл учрах, хэрхэн эмчлэх зэрэг мэдээллийг хүргэх зорилгоор Харвардын их сургуулийн судлаачдын өгүүллээс тоймлон орчуулж хүргэе.

Ихэнх хүүхдэд шинж тэмдэг илрэхгүй.

Коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн ихэнхэд нь ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй аж. Харин цөөнхөд нь илэрдэг шинж тэмдэг гэвэл бага зэрэг халуурах, ядрах, ханиалгах гэх мэт хөнгөн зовууриуд багтдаг байна. Мөн хүүхдийн биед вирусийн тоо их байвал биед нь илрэх зовуурь, шинж тэмдэг дагаад нэмэгддэг гэсэн ойлгот биш гэнэ.

Хүнд хэлбэрийн шинж тэмдэг үзүүлдэг тохиолдол хүүхдүүдийн тухайд харьцангүй цөөн. Тэд ихэнхдээ өөр, хавсарга суурь өвчтэй хүүхдүүд байдаг аж.

Гэвч сүүлийн үед шинэ коронавирусийн халдвар авсан хүүхдүүд дунд Эрхтэн Тогтолцооны Үрэвсэлт Синдром  (Multisystem inflammatory Syndrome/MIS-C) гэх өвчний шинж тэмдэг илрээд байгаа юм. Уг өвчин амь зүрх, уушиг, тархи гэх мэт амин чухал эртхнүүдэд асуудал үүсгэж амь насанд хүрэх хэмжээнд очдог байна.

“CDC”-ээс гаргасан тоо баримтаас харахад эрсдэлт бүлэгт хамарч буй хүүхдүүд :

  • Хоёроос доош настай
  • Дутуу төрсөн
  • Илүүдэл жинтэй, уушгины архаг өвчтэй.

“MIS-C” буюу Эрхтэн Тогтолцооны Үрэвсэлт Синдромын үед илэрдэг шинж тэмдэг гэвэл:

  • Хоёр өдрөөс дээш өндөр халуурах
  • Тууралт гарах
  • Нүдий цэцгий үрэвсэж улайх
  • Ходоод өвдөх
  • Гүйлгэх, бөөлжих
  • Хүзүүн дэх тунгалгын зангилаа хавдах
  • Уруул хагарч улайх
  • Гар хөл хавагнах
  • Нойргүйдэх, ядрах

Эмч нар уг өвчнийг Кавасакигийн өвчинтэй зүйрлэсэн байна. Шинж тэмдэг маш адилхан бөгөөд мөн үрэвсэл үүсгэж зүрхэнд ачаалал өгдөг учраас Кавасакигийн өвчинтэй адилтгажээ.

“MIS-C”-г эмч нар үрэвслийн эсрэг эмчилгээ, эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих аргаар эдгээж байна.

Хүүхдүүд халдвар тараах эрсдэл хэр их вэ?

Цар тахлын эхэн үеийн судалгаагаар хүүхдүүд халдвар тархалтад нэг их нөлөө үзүүлдэггүй гэж үзэж байжээ. Харин шинээр хийгдсэн судалгаагаар бол хүүхдүүд халдвар тараах эрсдэлтэй болж хувирсан байна.

Америкийн Хүүхдийн эмчийн академиэс гаргасан тоо баримтаар бол арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар АНУ-д 927,518 хүүхэд коронавирусийн халдвар авчнн. Муж болгонд тоон үзүүлэлтүүд өөр байгаа юм. Тухайлбал 16 мужид шинэ коронавирусээс болж хүүхэд эндээгүй байна. Бусад мужуудын нас баралтын 0-0.18 хувь нь хүүхдүүд байжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button