НИЙГЭМ

Халдвартай хүмүүс зорчсон “UB Palace”, МУБИС, Дүүхээ төвийг ариутгажээ

Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар коронавирусээр халдварласан нь тогтоогдсон иргэний хоёрдугаар хавьтлын байрууд, явсан газруудад ариутгал, халдваргүйтлийг сайтар хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон. 

Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнөөдөр хоёрдугаар хавьтлын эрсдэл бүхий обьект болох МУБИС-ийн хичээлийн байр, лицей сургуулийн байр, дотуур байрнуудын нийт 32339.52 м/кв талбайг халдваргүйжүүлж, ариутгалаа. 

Мөн “Улаанбаатар палас”-ын гадна болон дотор орчны 4000 м/кв газар, “Дүүхээ” төвийн барилгыг халдваргүйжүүлэв. Дээрх обьектуудад Зооноз өвчин судлалын үндэсний төв, Ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбоотой хамтран халдваргүйжүүлэх гэрэл, мананцар үүсгэгч, компрессор, автомакс багажуудаар ариутгалыг бүрэн хийж дууслаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, золбин нохой муур устгалын байгууллагын ажилчдыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, хог тээврийн автомашинуудыг ариутгаж, халдваргүйтжүүлэв. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button