НИЙГЭМХУУЛЬ

Цахим орчинд худал мэдээлэл тараасан гадаадын гурван иргэнийг 500.000 төгрөгөөр торгожээ

Хөл хорио тогтоосон энэ цаг үед цахим орчинд худал мэдээлэл тараах зөрчил мэр сэр гарсаар буй. Ийм төрлийн зөрчил гарсан таван иргэнийг тус бүр 500.000 төгрөгөөр торгожээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Цахим орчинд хуурамч, худал мэдээлэл тараасан зөрчлийн шинжтэй 39 үйлдэл бүртгэгдсэн.  Таван иргэнийг тус бүр 500.000 төгрөгөөр торгон, 34 зөрчилд нь холбогдох шалгалтын ажил явуулж байна. Худал мэдээлэл тараагаад торгуульсан таван хүний гурав нь гадаад улсын иргэн” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button