НИЙГЭМ

Азтан шалгаруулах, мөрий тавих нэрээр цахим залилан хийсэн иргэдийг шалгаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор цахимаар мөрий тавих, азтан шалгаруулах нэрээр залилан хийсэн иргэдийг шалгаж, зөрчлийн тухай хуулиар шийтгэж байна. Тодруулбал:

Цахим орчинд мэдээллийн технологи ашиглан ашиг орлого олох зорилгоор бооцоот бүхий л төрлийн мөрийтэй тоглоом ажиллуулж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог тоглоомыг 13 цахим хаягаар зохион байгуулсан 30 иргэнийг тогтоон 8 иргэнд сануулж, 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7-д зааснаар тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан /нийт 600.000 төгрөг/. Дээрх үйлдэлтэй холбогдуулан 2 иргэнд Эрүүгийн хуулийн 20.17-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах ажиллагааг явуулж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button