НИЙГЭМ

Б.Баатархүү: Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд иргэдийг зуслан руу нэвтрүүлэхгүй

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд нэг асуудал өнөөг хэр нь тодорхойгүй байна. Тодруулбал, иргэдийг лагер руу нэвтрүүлж болох эсэх тухай асуудлаар төрийн дээд албан тушаалтнууд өөр өөр тайлбарыг өгсөөр...

Зарим нь хөл хорионы хугацаанд иргэдийг агаар салхинд гарахыг нь хориглохгүй гэх. Харин бодит байдал дээр эдгээр мэдээлэл няцаагдаж буйг өнгөрсөн өдрүүдийн олон жишээ харуулна.

Иймээс бид энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:

"Энэ сарын 11-нд зуслан явах зам чөлөөтэй байсан. Харин түүнээс хойш коронавирусийн нөхцөл байдал амаргүй болж, УОК-иос зуслан руу нэвтрэх болон гарах хөдөлгөөний цагдаагийн хяналт дор зохицуулах захирамж гаргасан. Тиймээс бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд иргэдийг зуслан руу нэвтрүүлэхгүй” гэв.

Иймд иргэд та бүхэн нэр, нөлөө бүхий хүмүүсийн бүрэн бус мэдээлэлд итгэж өөрийгөө, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулалгүй, зөвхөн УОК-ын мэдээлэлд итгэхийг УОК болон цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button