НИЙГЭМ

А.Амбасэлмаа: Халдвар ТӨМӨР ЗАМ ДАГАСАН маршрутаар бүртгэгдэж байна

Өнөөдөр /2020.11.17/ УОК-оос шинэ коронавируст халдварын талаарх нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,

“Арваннэгдүгээр сарын 10-наас хойш Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт хоорондоо хамааралгүй хоёр багц өвчлөл гарсан талаар мэдээлэл хөвөрч байна. Үүн дээр нэгдсэн тайлбар өгье.

Улаанбаатарт хотод энэ сарын 10-нд багц халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс хойш судлан тандаж тухайн голомтын ойрын хавьтал хойш 445 хүнийг илрүүлж, 100 хувь шинжилгээнд хамруулсан. Тэдний ихэнхийнх нь хоёр, гурав дахь давтан шинжилгээ хийсэн. Улаанбаатарын энэ багц халдварын хүрээнд батлагдсан тохиолдол 10 байна.

Сэлэнгэ аймагт мөн нэг халдварын голомт гарсан. Энэ бол Улаанбаатар хотын голомттой шууд хамаарах хамаарал байхгүй. Арав, арваннэгдүгээр сард ОХУ-д халдвар эрс нэмэгдсэн. Тэгэхээр ер тээврийн төмөр зам дагасан халдварын урсгал явж байна гэж мэргэжлийн байгууллага дүгнэлээ. Өөрөөр хэлбэл төмөр замаа дагасан шинэ голомт үүссэн гэж тодорхойлоод байна. Иймд Сэлэнгэ аймагт гарсан халдвар төмөр замаа дагаж явсаар Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ аймгийн хүрээнд батлагдсан дөрвөн тохиолдол бий. Бүрэн цомхотгож, хяналтад авахаар Сэлэнгэ аймагт баг ажиллаж байна” гэлээ.


-Сайн дураараа шинжилгээ өгч байгаа иргэдэд заавал давтан шинжилгээ өгөх шаардлага тавих уу?

-Өөрийгөө шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзэн сайн дураараа шинжилгээнд хамрагдаж буй иргэд нэг удаа л шинжилгээ өгөхөд хангалттай.  Харин албаны зүгээс ойрын болон дам хавьталд тооцон шинжилсэн хүмүүст заавал давтан шинжилгээ хийнэ.

-Дархан-Уул аймагт бүртгэгдсэн тохиолдол нь Улаанбаатар хотод олон нийтийн газраар үйлчлүүлсэн гэдэг мэдээлэл үнэн үү?

-Энэ иргэн өөрөө Дархан-Уул аймагтаа л байсан гэдэг маршрут мэдээлээд буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button