Нийгмийн

ТАНИЛЦ: НМХГ-ын шалгалтад бүдэрсэн оюутны дотуур байрууд

НМХГ-аас оюутны дотуур байранд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад 29 их сургууль, 13 дээд сургууль, 5 коллеж, 5 ерөнхий боловсролын сургууль хамрагдахаар төлөвлөгдсөн байна. Харин энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 28 байрны 2898 оюутан 591 иргэн хамрагджээ.

Оюутны дотуур байрны 975 өрөө, 56000 м2 талбайд мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгүүлж, улсын байцаагчид хяналт тавилаа. Шалгалтаар 61 зөрчил дутагдал илрүүлснээс газар дээр нь 26 зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйгээр ханган ажилласан байна.

Шалгалтаар дараах сургуулиудад зөрчил дутагдал илэрлээ. Үүнд:

  1. БГД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний их сургуулийн оюутны байрны гадна орчинд хог хаягдал ихтэй хогийн цэгт хог хуримтлагдсан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөө гаргаагүй, оюутны дотуур байрны өрөө, тасалгаа нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, тусгаарлах өрөө гаргаагүй, хөл хорио тогтоогоогүй, хүүхдүүд гарч орох нь чөлөөтэй, өрөөнүүдийн цэвэрлэгээ хангалтгүй дотоод хяналт сул байжээ.
  2. БГД-ийн 20 дугаар хороонд байрлах ОУЭЗБС-ийн оюутны байр нийт 14 өрөөтэй бөгөөд үүнээс 8 өрөөнд 20 оюутан, 6 өрөөнд 8 иргэн байна. Тухайн байрын удирдлагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөө гаргаагүй, нэг оюутанд ногдох талбайн хэмжээ /4 м.кв-аас багагүй/ стандартын шаардлага хангаагүй, оюутнууд болон иргэд амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй түүнд байрны удирдлага, байрны зохион байгуулагч хяналт тавьж ажиллаагүй, иргэд оюутныг дураараа зорчих нөхцөл байдлыг бий болгосон хөл хорио тогтоогоогүй, шүршүүрийн хүрэлцээ, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй орж гарч байгаа иргэдийн халуун хэмжээгүй, тусгаарлах өрөө гарган ажиллаагүй байжээ.
  3. Эрдмийн их сургууль нь тусгаарлах өрөөг 2 давхарт байрлуулсан халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй, гамшгийн төлөвлөгөө холбогдох журам боловсруулаагүй халуун хэмжигч хүрэлцээгүй, оюутнуудад хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байжээ.
  4. Үйлдвэрлэл урлалын коллежийн 1 өрөөнд 5 хүүхэд байрлаж оюутны нягтралыг бий болгосон дотуур байр ундны усны шинжилгээнд хамрагдаагүй, сургуулийн зүгээс гамшгийн төлөвлөгөө, Ковид халдвараас сэргийлэх түр журам байхгүй байжээ.
  5. БЗД-ийн 22 дугаар хороонд байрлах Кино урлагийн дээд сургуулийн дотуур байр нь стандарт бус ариун цэврийн өрөө, гар угаагуур, суултуурын хүрэлцээ хангалтгүй, шаардлага хангасан тусгаарлах өрөө гаргаагүй, 1 оюутанд ногдох талбайн хэмжээ /4 м.кв-аас багагүй/ стандартын шаардлага хангаагүй, халуун хэмжилт хийгээгүй, тусгаарлах байр гаргаагүй байжээ.
  6. СХД-ийн Эм зүйн шинжлэх ухааны их сургууль тусгаарлах өрөө гаргаагүй, оюутны халуун хэмжиж тэмдэглэл хөтлөөгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button