УЛС ТӨР

Ерөнхийлөгч ЯАГААД Г.Жамъян, Ц.Уянга нарт Б.Махбалд холбогдох хэргээс үүдэж ГОМДОВ

Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь сэтгүүлч Г.Жамъян гуайг “Уучлал гуйхгүй бол шүүхэд өгнө” гэсэн утга бүхий мэдэгдлээр “дарамталсан”. Саяхан “Элийрэгч” Ц.Уянгыг Зөрчлийн хуулиар 2 “саядуулав”. Нэг нь сэтгүүлч бөгөөд ёжлолд мэргэшигч. Нөгөө нь жиргээч бөгөөд Ерөнхийлөгчийг гаргууд сайн “доромжлогч”.  Ерөнхийлөгч нэгийг нь айлгах оролдлого хийж, нөгөөг нь жинхэнэ утгаар торгуулж чаджээ.

Хачирхалтай нь, тэдний Ерөнхийлөгчийг “эмзэглүүлсэн” сэдэв нь нэг.

Тодруулбал, сэтгүүлч Г.Жамъян “Зам, тээврийн хөгжлийн яамны ажилтан асан Т.Гомбосүрэнгийн үхэлд Б.Махбал холбоотой. Тэр бол таны баруун гар байсан. Б.Махбалыг та шүүхээс мултлах гэж байгаа” гэх утгаар Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал бичсэн. “Элийрэгч” Ц.Уянга ЗТХЯ-ны гадаах  үхлийг Ерөнхийлөгчид хамаатуулж, түүнийхээ сенсаацийг дарахын тулд төмөр замын осол зохион байгуулсан” гэх утгаар жиргэсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулгын сэтгүүлч Г.Жамъян гуайд бичсэн захидал, жиргээч Г.Уянгын талаарх ЕТГ-аас гаргасан тайлбарыг харахад ч тэр, “Хүн амины хэрэгт хамааруулж бичсэн” асуудалд ундууцжээ. Өөрөөр хэлбэл, Г.Жамъян, Ц.Уянга нар нэг сэдвээр төрийн  тэргүүнийхээ дургүйг хүргэсэн байгаа юм. Ядаж байхад энэ хоёрын ааш гэж авах юм байхгүй. Шууд л гал цогтойгоо бууж, байр сууриа тас хамгаалдаг улс.

Ерөнхийлөгч төрийн тэргүүн тул бас “дараад” авах бодолтой. Тэд гурван талаасаа нэг сэдвээр ингэж холбогджээ. Цахим  орчинд элдэв доромжлол, гүтгэлэг, ёжлол, цуурхал явж л байдаг. Энэ бүхнийг улс төрчид шүүрч авах тусмаа нялхарч, эмзэгшиж, дархлаа нь сулардаг. Эсрэгээрээ тоохгүй хаячихад хэд гөвүүлээд л тэгсгээд өнгөрдөг. Тогтсон жишиг юм л даа, энэ.

Үүнийг манай Ерөнхийлөгч андахгүй сайн мэднэ. Хэвлэлийн салбарын сайн, мууг тэр хамгийн сайн мэдрэх нэгэн. Ерөнхий имижээрээ ч тэр, сайллаа гэж баярлахгүй, мууллаа гэж гомдоллохгүй явдаг улс төрчдийн тоонд багтдаг.

Гэтэл яагаад талийгч Б.Гомбосүрэнгийн үхэлд Б.Махбалыг холбоход тэгтлээ их эмзэглэдэг билээ. Б.Махбалыг  улс төрийн хүрээнд “Ерөнхийлөгчийн хүн” гэж мэддэг болохоор тэр үү.

Тэглээ гээд Ерөнхийлөгчид ямар хамаатай гэж. Ямар Б.Махбалын үг, үйлдэл бүрийг Ерөнхийлөгч дагаж харж байсан биш. Хоногийн 24 цаг байнга хамт байдаг хүмүүс биш, “Хэрэгт орооцолдлоо доо, дүү минь” гэж бодоод орхиж болох биш үү. Юунд энэ талаар  бичсэн сэтгүүлч, жиргээч нарыг элдэвлэж, дарамталж, сүр үзүүлж яваа юм бол, төрийн тэргүүн маань.

Нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдсан Б.Махбалд хамаарах хэрэг эцэстээ хэрхэн шийдэгдэх нь ч тодорхойгүй байна. Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав сэтгэлийн их хямралаас үүдэлтэйгээр нас бараад нэлээд хугацаа өнгөрлөө. Сайд, дэд сайд, ТНБД нь уг  үхлээс үүдэж, ажлаа өгсөн ч “Алуурчин хэн байв” гэсэн асуулт өнөө хэр эзэнгүй.

Энэ хооронд олон үйл явдал өрнөж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Зүүнбаян өртөөгөөр хамаарахаар болж, өмнөх хувилбар нь тэс өөрөөр хэрэгжиж эхэлсэн.

Төмөр замын чиглэлийг гэнэт Б.Энх-Амгалан сайдын үед өөрчилсөн нь төрийн тэргүүний ойрын хүмүүсийн бизнест өндөр ашигтай тусна гэх яриа хөшигний ард өрнөсөөр байгаа юм.

Ирэх өдрүүдэд илүү олон зүйлийн учиг тайлагдаж таараа. Ямар ч байсан төрийн тэргүүн маань талийгч Т.Гомбосүрэнгийн үхэлд Б.Махбалаар дамжуулан, өөрийг нь хамааруулахад хачин их эмзэг байгаа аж.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ййй
ййй
7 сар 29, 2019 15:05

Уянга нээрээ үнэхээрийн хар энерги хүн шүү. Хамт ажиллаж байсан хүмүүс бүгд л хэлнэ. Ер нь дотно байсан бүх хүнээ аюулд хийж чаддаг хүн дээн Бузар бузар түй түй

StevSlarie
StevSlarie
9 сар 29, 2019 19:05

Propecia Recensione Finasteride Mail Order Virginia Beach Tendonitis Treated With Amoxicillin [url=http://costofvia.com]viagra[/url] But Generic Lexapro Online Cheap El Levitra Es Bueno Comprar Cialis Almeria

Холбоотой мэдээ

Back to top button