ДЭЛХИЙСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

30 МЯНГАН ХОНИНЫ ХАРИУ: Жао Лижянь монголчуудад “Нуклейн хүчлийн урвалж оношлуураар тусална” гэж мэдэгджээ

Дэлхийн улс орнууд Хятадаас дэрвэсэн эмзэг үед манай Ерөнхийлөгч Х.Баттулга их гүрэнд айлчилж 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн. Бэлгийн хонины эхний хэсэг цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Хубэй мужийн Ухань хотод хүргэгдээд байгаа билээ.

Тэгвэл БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь өнгөрсөн баасан гарагийн өдөр (2020.11.20) хэвлэлийн бага хурал хийхдээ манай улсад хариу туслалцаа үзүүлэх талаар ярьсан нь анхаарал татаж байна.

Тус хурлын үеэр “Xinhua” мэдээллийн агентлагаас “Монгол улс ойрын өдрүүдэд дотоодоосоо коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэсэн бөгөөд цар тахлыг хянахын тулд Засгийн газар нь хэд хэдэн арга хэмжээ авч, бүх нийтийн бэлэн байдал зарласан байгаа. Хөршийн хувьд БНХАУ Монгол улсад туслалцаа үзүүлэх үү?” гэж асуужээ.

Үүнд Жао Лижянь “БНХАУ, Монгол Улс нар бол найрсаг хөршүүд. “КОВИД-19”-ийн халдвар гарсан цагаас эхлэн хоёр улс цар тахлын эсрэг гар нийлэн тэмцэж, сайн үр дүнд хүрсэн. Сүүлийн үед “КОВИД-19”-ийн нөхцөл байдал Монгол Улсад өөрчлөгдөж, Засгийн газар болон ард түмэн нь цар тахлын эсрэг идэвхтэй ажиллаж байгаа. Нөхцөл байдлыг БНХАУ анхааралтай ажиглаж, хөрштэйгээ харилцаа холбоо ойр ажиллаж байна. Хятадын Засгийн Газар онцгой байдалд буй Монгол улсад нуклейн хүчлийн шинжилгээ, урвалжаар тусламж үзүүлж, цар тахалтай тэмцэх ажилд нь дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын хэрэгцээнд зориулж чадах чинээгээрээ тусламж үзүүлэх болно. Бид цар тахлыг монголчууд хурдан ялна гэдэгт итгэж, найдаж байна” хэмээн хариулжээ.

Нуклейн хүчлийн тест нь тодорхой нуклейн хүчил буюу генийн материалыг илрүүлж, аливаа организмын зүйл, дэд зүйлийг тодорхойлдог шинжилгээ юм. Ихэнхдээ цус болон эдүүдэд өвчлөл үүсгэдэг вирус, бактерийг илрүүлэхэд ашигладаг. Генийн материалыг илрүүлэх нь өвчнийг эрт оношлох боломж олгодог. Учир нь эсрэг бие, антигенийг илрүүлэхийн тулд эхлээд цусанд үүсэж бий болтол нь хүлээх шаардлагатай байдаг юм.

Тодорхой генийн материал ихэнхдээ маш бага олдоцтой байдаг учир нуклейн хүлийн тестийг явуулахын тулд генийн материалыг олшруулах ажилбар хийх нь олонтой. Генийн мэдээллийг ихэсгэх Полимеразийн Гинжин Урвал (PCR), Утаслаг Нүүлгэх Шинжилгээ (Strand Displacement Assay), Транскрипц Ашиглах Шинжилгээ (Transcription Mediated Assay) гэх мэт аргууд байдаг ажээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Хятад агаа 3 сая иргэнийг маань бүгдийг нэг өдөрт шинжилж өгөад хорио цээрийн дэглэмийг зогсоогоод өгөх өрга бн уу Хятадиулс одоо дотоодын х####дварыг тухайн орон нутгийн иргэн бүрийг шинжлээд хохиролгүй даваад бна Бид энэ урагшгүй төрийн увайгүй үйл ажиллагааг хүлээсээр өлсөж үхэх нь

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button