СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ББСБ-ууд “үгэнд орно”, харин хүүгийн төлбөрөө ТЭГЛЭХ эсэх нь л шинэ ХҮЛЭЭЛТ

Өнөөдөр /2020.11.24/ Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар ББСБ, ХЗХ-д холбогдох зохицуулалтын саналыг Түр хороонд танилцуулна. Энэ өнөөдрийн топ хүлээлтийг үүсгээд байна.

Тодруулбал, Засгийн газраас өнгөрөгч долоо хоногт цар тахлын үед хэрэгжүүлэх 23 арга хэмжээ гаргасныг уншигчид санаж буй. Түүнд ББСБ, ХЗХ-д дахь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах асуудал багтсан. Арилжааны банкуудын болон Ипотекийн зээлүүд ч мөн багтсан юм.

Арилжааны банкуудын хувьд зээл хойшлуулалтын хүсэлтээ онлайнаар авч, засгийн шийдвэрийг дагаж эхэлсэн ч банк бусууд эргэлзээ дагуулсан хэвээр байсан. Иймд өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нарыг хүлээж авч уулзахдаа тэднийг “хазаарлах” бодит саналыг боловсруулж, түр хороонд танилцуул гэсэн нь энэ юм.

Санхүүгийн зохицуулах хороо бол “Хазаарлана” гэсэн мэдэгдлээ өчигдөр хийчихсэн. Энэ тухай сүүл хэсэгт дурдъя.

-ББСБ-ЫН ГЭДИЙДЭГ КЕЙС-

-Зээл төлөлтөө хойшлуулах гэсэн юм. Засгийн газар хойшлуулж болно гэж ярьсан болохоор ирлээ?

-Болно, болно. Гэрээгээ шинээр байгуулаад хойшлуулж болно. Гэхдээ зохицуулалтын хугацаа дуусмагц хуримтлагдсан хүүгийн төлбөрөө нэг дор төлнө шүү. Ингэхээр танд бараг л хойшлуулснаасаа хойшлуулаагүй нь дээр тусах байх аа даа.

-Хүү төлөлтийг ч хойшлуул гэж Засгийн газар үүрэг өгөөд байгаа юм биш үү?

-Яах вэ, төлөхгүй явж болно. Араас тань утастаж, төл барь гэхгүй л гэсэн үг.

Энэ бол 2020 оны хавар нэр бүхий ББСБ дээр болсон кейс. Цар тахлаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд ААН-үүдийн НДШ-ийг тэглэх тэргүүтэй шийдвэрүүдийг Засгийн газраас гаргаад байсан цаг шүү дээ. Мөн л арилжааны банк, ББСБ-уудыг зээл төлөлтөө хойшлуул гэдэг чиглэл өгөгдөөд байв. Чиглэл начир дээрээ ингэж хэрэгжсэн бөгөөд банк бусууд гэдийж, хуримтлагдсан хүүгийн төлбөрийн өрөнд унана шүү гэж зээлдэгч нараа айлгаад өнгөрсөн.

Дээрх кейсийн тухайд, “Араас тань утастаж барьж зовоохгүй ээ” гэсэн үгээр засгийн чиглэлийг биелүүлж буй мэт дүр эсгээд, зохицуулалтын хугацаа дуусмагц “Төлөгдөөгүй тэдэн сар явчихсан байна” хэмээн эргэж утастсан талаар иргэн ярьж байна.

-ХҮҮГИЙН ТӨЛБӨРИЙГ ТЭГЛЭХГҮЙ Л БОЛ ШИНЭ ХҮЛЭЭЛТ АЛГА-

Өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдэгдлийг товчоор тайлбарлавал, бүх банк бусууд “үгэнд орно”, холбогдох бичиг цаасны ажлуудаа цахимаар хөөцөлдөж болно. “Үгүй” гэсэн ББСБ-ыг дуудлага өгч мэдэгдэнэ үү хэмээн албаны утас ч бичсэн байв. Уг мэдэгдлийг энд дарж уншина уу.

Тэгэхээр Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нарын ярьж буйгаар бол ББСБ, ХЗХ-д болон зээлдэгчдийн хооронд асуудал үүсэхгүй гэж байна. Тэд зээл төлөлтийг хойшлуулна. Гэхдээ “үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах” гэдэг үгийн цаана ямар ч тоглолт хийж болохоор байгааг эдийн засагчид анхааруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүүгийн төлбөр төлөх хугацааг зөвхөн хойшлуулж л байгаа болохоос нөхөн төлүүлнэ гэдэг агуулга яригдаж буй. Арилжааны банкууд дээр ч мөн адил.

Ойлгомжтойгоор хэлбэл, банк бусууд зээлээ дуулгавартай хойшлуулах нь нэгэнт тодорхой болов. Харин ББСБ, ХЗХ-д дээр тусгайлан зохицуулалтын санал боловсруулж буйд нь хүү төлөлтийг тэглэх асуудал багтах уу гэдэг хүлээлт үүсээд байна. Үгүй бол шинэ зүйл үгүй, арилжааны банкуудын л адил Засгийн газрын шийдвэрийг биелүүлж буй хэрэг болно. Харин урт хугацаандаа иргэдийн нуруун дээр ирэх ачаа улам л хүндрэх юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Ббсб гэдэг чинь бусадтай яг адилхан мөнгөө зараад бизнес хийгээд ашиг олох гээд явж байгаа л хүмүүс.
    Бусад нь ашиг олоод зүгээр яваад болж байх мөнгөө зээлсэн хүн яахаараа энэ бүхний хариуцлагыг үүрэх болчоод байнаа.
    Нийгэмд буруу ойлголт өгөхөө больцгоо

  2. За бүүр муугаар төсөөлий л даа.7 юм уу 8сард короног дотооддоо дахиад ####дуул дахиад хойшлуулах уу.
    Үнэхээр тийм байд####д оруул банк санхүүгийн систем бүхэлдээ доголдож жинхнээсээ дампуурна.
    Банкууд одоо угаасаа хэцүү байд####тай болцон.Дээрээс нь энэ ача####лыг тэсч гарах хэцүү.
    Банкны мөнгө гэдэг чинь маш олон хүмүүсийн мөнгө.
    Жинхнээсээ эрсдэлрүү яваад байна

  3. Avatar Засгийн газар иргэн бүрдээ нэг сая төгрөг өгөх хэрэгтэй хэлдэг:

    Дотоод эдийн засагт мөнгө нийлүүлэхэд ямарч асууд#### үүсэхгүй.
    Засгийн газар хэрвэа ийм арга хэмжээ авч чадуул,ард иргэдээ эрсдэлээс нийтэд нь хамга####аад,ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй татвараа ч гүйцэт аваад энэ бүх эрсдэлээс нийтээрээ амжилттай гарчих юм.
    Эдийн засагт угаасаа мөнгө байхгүй байна.Ард иргэд хоосон байна.Ийм үед энэнээс өөр ямарч арга хэмжээ аваад амжилт олохгүй.
    Бүх юмны шийдэл мөнгө л байдаг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button