СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ХОТЫН ТӨСӨВ: СХД-т 2.6 тэрбумаар ГУДАМЖ, 1.9 тэрбумаар ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулна

Өчигдөр /2020.11.24/ Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2021 оны төсвийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Төсвийг тоймлож харвал Нийслэлийн орлогын ихэнхийг нийслэлчүүдээ торгож, журамлах хэлбэрээр төвлөрүүлж, буцаагаад хий барилга, байгууламж барих чиглэлд зарцуулах ерөнхий өнгөтэй харагдаж байгаа юм.

Хотын төсвийн нийт орлого 819 тэрбум 921 сая 46 мянган төгрөг. Харин нийт урсгал зарлагыг 363 тэрбум 995 сая 164 мянган төгрөг байхаар төсөвлөжээ.

Орлогыг ямар нэгжүүдээс төвлөрүүлэх ерөнхий төсөөлөл байгааг танилцуулъя. Үүнд,

  • ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанд хамгийн өндөр буюу 20 тэрбум 300 сая төгрөг
  • Автозамын хөгжлийн газарт 17 тэрбум 918 сая 300 төгрөг
  • Замын хөдөлгөөний удирдлагын төвд 7 тэрбум 500 сая төгрөг
  • Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 5 тэрбум 400 мянган төгрөг
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 3 тэрбум 700 сая төгрөгийн орлогыг тус тус төвлөрүүлэхээр тусгажээ.

Эдгээрээс харвал хэрэг зөрчил бүртгэдэг, торгодог, журамладаг, ийм хэлбэрээр мөнгө татдаг харьяа агентлагуудаасаа ихэнх орлогоо босгох юм байна. Мэдээж татварын орлогыг дурдахгүй өнгөрч болохгүй. Нийслэлийн Татварын газарт 750 тэрбум 490 сая 152 мянган төгрөгийг төвлөрүүлэх аж.

Урсгал зарлагын тухайд, НИТХ-ын даргын мэдэлд 17 тэрбум 831 сая 786 мянган төгрөгийг “өгчээ”. Үүний 13 тэрбум 280 саяыг нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Нийслэлийн салбар зөвлөлд зарцуулах юм байна.

Үлдсэн урсгал зарлагын төсөв Нийслэлийн Засаг даргын мэдэлд бөгөөд,

  • Хот нийтийн тохижилт үйлчилгээний зардалд 53 тэрбум 293 сая 214 мянга
  • Агаарын бохирдолтой тэмцэх газарт 30 тэрбум 980 сая 832 мянга
  • “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд 30 тэрбум 170 сая 379 мянга
  • Нийтийн тээврийн үйлчилгээний газарт 138 тэрбум 853 сая 470 мянган төгрөгийг тус тус төсөвлөсөн нь хамгийн өндөр зардлууд болж байна.

Ингээд бусад хөрөнгө оруулалтын зардлуудаас товч танилцуулъя.

Эдгээрээс Сонгинохайрхан дүүрэгт байгуулах нэр бүхий байгууламжууд анхаарал татав. Тухайлбал, 1.9 тэрбум төгрөгөөр Тахилт, Цагдаагийн толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах аж. Ирэх онд үүнийхээ 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг гаргахаар төлөвлөжээ.

Мөн тус дүүрэгт “Жишиг гудамж” нэртэй байгууламж баригдах бөгөөд үүнд 2.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөний 500 саяын хөрөнгө оруулалтыг ирэх онд хийх юм байна.

Түүнчлэн,

  • СХД-ийн 14-р хороонд автомашины зогсоол байгуулах ажилд 20 сая төгрөг төсөвлөсний 10 саяыг
  • СХД-ийн 8-р хороог камержуулах ажилд 20 сая төгрөг төсөвлөсний 19.2 саяыг
  • СХД-ийн 1, 2, 3, 34-р хороодод худаг барьж, байгуулах ажилд 200 сая төгрөг төсөвлөсний 162.5 саяыг гэхчлэн ирэх оны төсөвт суулгасан байна.

Хамгийн олон худаг, гудамж тохижолт хийгдэх дүүрэг бол Сонгинохайрхан байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар СХД-ээс УИХ-ын сонгуульд хүч үздэг. Хотын мээрийн суудалд суух үедээ тойргоо усалж авах төсөв оруулж амжсан нь илт харагдаж байна.

Дээрхээс гадна СХД-т холбогдох жижиг хөрөнгө оруулалтын зардлуудыг үзүүлэв.

Тайлбар: Нийслэлийн 2021 төсвийн хөрөнгө оруулалтын зардлын цөөнгүй хэсгийг СХД дэх жижиг төслүүд эзэлж буй нь
Тайлбар: Нийслэлийн 2021 төсвийн хөрөнгө оруулалтын зардлын цөөнгүй хэсгийг СХД дэх жижиг төслүүд эзэлж буй нь

Харин 2021 онд шилжин санхүүжүүлэгдэх анхаарал татсан төслүүдийг харвал,

  • Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажилд 500 сая төгрөг
  • “Блю Скай” зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажилд 419.8 сая төгрөг төсөвлөгджээ.

Нийслэлийн 2021 оны төсвийн задаргааг үргэлжлүүлэн хүргэнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Өөриинхөө тойрогт ямар их төсөв тусгаа вэ? Ирээдүйд дахиж срнгуульд гарах нүхээ сайн хииждээ үмхии муу махан толгой чинь. Тэрииг нь бүгд харсаар, мэдсээр, бат####саар…7 уулын цаагуур д####д орцгоо муусайн пялдагануудаа..

  2. Агаарын бохирдол,Утаагүй Улаанбаатар гээд хоёр тусад нь с####гаж мөнгө төсөвлөөд овоо юм авах нь дээ.Энэ хотын даргыг арай мэдлэг,чадвартай хүнээр солих хэрэгтэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button