ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Саудын Арабын мэс засалч хагалгааныхаа үеэр нас баржээ

Саудын Арабын мэс заслын эмч Махди аль-Эмари өвчтөнд мэс засал хийж байхдаа зүрхний шигдээсээр нас барсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр өнгөрөгч баасан гаригт Хамис Мушайтийн иргэний эмнэлэгт нас барсан болохыг Al-Watan Daily сайт мэдээлсэн байна. Урт удаан үргэлжилсэн мэс заслын үеэр эмчийн бие тавгүй байгааг анзаарсан хамт ажиллагсад нь түүнд амрахыг зөвлөсөн ч, эмч үүнийг тоогоогүй байна. Ийнхүү мэс заслаа дуусгасны дараа амарна хэмээж байсан эмч хагалгааны үеэр гэнэтийн зүрхний шигдээсээр нас барсан аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button