ДЭЛХИЙ

Обама Трампыг сонгосон Латин-Америк гаралтай иргэдээ шүүмжлэв

Дональд Трампын арьс өнгөөр ялгаварласан утгатай үг хэллэгийг үл тоож, түүнд саналаа өгсөн хэмээн Барак Обама Латин-Америк гаралтай сонгогч нарыг шүүмжилжээ. Мөн ноён Трамп үр хөндөлтийн эсрэг үзэл бодолтой учир түүний хоосон амлалтуудыг үл тоож саналаа өгсөн хэмээн АНУ-ын экс ерөнхийлөгч буруушаасан байна.

Мөн хууль бусаар цагаачилж ирсэн хүмүүсийг “төмөр” торон дотор хорих явдал түүний засаглалын үед эхэлсэн гэх “баримт”-ыг Обама шүүмжилжээ. Үнэндээ түүний засаглалын үед баригдсан нь үнэн.

Ерөнхийлөгч Трамп энэ жилийн сонгуулиар Латин-Америкчуудын дийлэнх саналыг авсан. Харин Бүгд Найрамдах намынхан тэдний 32 хувийн саналыг авч дөрвөн жилийн өмнөхөөс 28 хувиар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн лхагва гарагийн өдөр “Breakfast Club” подкастад өгсөн ярилцлагадаа ноён Обама “Латин-Америкчууд их хэмжээгээр Трампад санал өгснийг мэдээд хүмүүс гайхширч байсан. Гэхдээ евангелист Латин-Америкчууд чамлахааргүй их байгаа шүү дээ. Мексикчүүдийн тухай арьс өнгөөр ялгаварласан зүйл хэлэх, бүртгэлгүй ажилчдыг төмөр торонд хийх гэх мэт зүйлсээс илүү ижил хүйсний гэрлэлт, үр хөндөлтийн талаарх Трампын үзэл бодол тэдэнд чухал юм шиг байгаа юм” гэж ярьжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шударга шүүх үгүйлэгдэж байна
Шударга шүүх үгүйлэгдэж байна
11 сар 27, 2020 15:32

Трамп сонгуульд ялсан баараггүй

Холбоотой мэдээ

Back to top button